(22)

463 55 4
                                    


"Еэрим!! Гараад аавдаа тусал!"

Манайх нүүж байгаа. Аав Бусан руу томилогдоод тийшээ явах ёстой болсон. Ээжтэй цуг энд үлдэнэ гэж ярьж байсан ч ээж захирлаа ятгаад Бусан руу бас л томилогдчихсон. Жонгүг бас бусад маань зугаалгандаа явчихсан...

Явахаасаа өмнө уулзаж ч чадахгүй нь ээ. Ай миний хувь тавилаан гэж.

"Яасан миний охин? Бусан явах дургүй байна уу?"

"Үгүй ээ... зүгээр л."

Аавынхаа сэтгэлд юм хийгээд яахав. Аав өөрөө явъя гээд явж байгаа биш, ажлын шаардлага юм хойно.

Өөрийнхөө ачааг нэг нэгээр нь зөөн, баглаж байлаа. Ядаж байхад яасан ч их хогтой хүн бэ дээ...

•••••••••••••••••••••••••••••

"Еэримаа!! Сэрээрэй!! Ирчихлээ!!"

Бусанд ирчихжээ. Ямар ч хурдан юм бэ дээ. Машинаас буун шинэ гэрлүүгээ юмаа зөөж эхэллээ. Ээж аав хоёр яасан ч эрч хүчтэй юм бэ дээ, инээгээд л хажуугаар нь бие биенээ халамжлаад л юмаа зөөгөөд байх юм. Гайхалтай!

"Ингэж уйтгарлахгүй шүү! Еэрим~~ эргэн тойронтойгоо танилцаад өөрийнхөө үеийн хүүхэдтэй найзууд бол!! За юу??"

"Заа~~~"

Шинэ сургууль минь ямар юм бол доо...

••••••••••••••••••••••••••••

Жонгүг аялалаас буцах замдаа маш их догдлох аж. Тэр Еэримтэйгээ удахгүй уулзана гэхээс байж ядаж байв. Еэрим рүү залгах ч Еэримийн утас ерөөсөө болохгүй байв.

"Сылги, чи Еэрим рүү залгаад үз дээ"

Сылги Еэрим рүү залгах ч ямар ч ялгаа байсангүй. Еэримийн утас ерөөсөө болохгүй байв.

"Цэнэггүй болсон байлгүй дээ... битгий хэрэггүй юм бодоо!!"

Жонгүг санаа алдан, цонх налан сууна.

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now