(28)

428 51 2
                                    


"Юун бэлэг? та нар өөрсдийгөө хэлээд байгаа юм уу?"

Жонгүг юу болоод байгааг ч ойлгосон юмгүй  тэр хэд рүү харах аж. Гэхдээ л дотроо Үёнтой хоёулахнаа байх цаг хугацаа өгөөгүйд баярлаж байв. Намжүн хоолойгоо засан, номын сангийн хаалгыг нээтэл бөөн бэлгийн баглаа зүүсэн Еэрим зогсож байв. Жонгүгийн нүд томрон бөөн баяр болсоор Еэримийг тэврээд авлаа. 

"Бид нар чамд маш том бэлэгтэй ирсээн гээд байхад даа"

~YERIM'S POV~

Хичээлдээ явах санаатай өрөөнөөсөө гартал, ээж аав хоёр их л чухал юм ярин буйдан дээр сууцгааж байв. Юу болсон юм бол, арай эргээд Сөүл рүү яваарай гэсэн юм биш байгаа даа. Тэгвэл ёстой дуртай яа явна шүү.

"Ээж аав"

"Мм, Еэрим. Явах цаг нь болчихсон уу? "

Ээжийн хажууд очоод суутал, ээж намайг нэг үнэрлэснээ гэнэт уулга алдав. Би уг нь усанд  орсондоо тийм муухай үнэртээд байгаа юм байхдаа. 

"Еэрим миний охин Сөүл яваад  ир, ээж аав хоёр нь явах гэхээр үнэхээр амжихгүй байнаа."

"Ө, тэг тэг ерөөсөө. Тэгээд ангийнхаа найз нөхөдтэй уулзаад ир."

Юунд явах гээд байгаагаа ч  мэдэхгүй байхад юу юугүй гэрээс хөөчихлөө шүү. Гэхдээ Сөүл яваад ир гэсэн үү?.... Бурхан намайг шагнаад байгаа юм байхдаа. Жонгүгтайгаа уулзах өдрийг ямар их хүлээв дээ. 

"Нөгөө Хана эгчийнх нь охин маргааш хуримаа хийж байгаа гээд манайхаас ядаж нэг хүн байхгүй бол болохгүй гээд. Бид хоёр бүр яасан ч амжихгүй болоод."

"Аан, уг нь би хичээлээ хийх хэрэгтэй байдаг... би ч уг нь хичээл номоо тасалж үзээгүй хүүхэд юмсан.."

Худлаа л даа. Би хичээлээ ганц хоёр бол тасалж л байсан ээж аав хоёр л мэдэхгүй болохоос. 

"Ээж нь багш руу нь яриад чөлөө авчихнаа, чи юмаа бэлд"

Еэссс, эцэст нь ингээд Жонгүгтайгаа уулзах гэж. 

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

"Кхм.. намайг Үён гэдэг. Би Жонгүгтай найзлах гэсэн чинь тэр намайг хүн гэж тоохгүй байсан... найз охинтой гээд. Гэхдээ ийм хөөрхөн найз охинтой юм бол аргагүй юм байна даа.."

Нэг охин манай хүнийг эргүүлээд байгаа сураг байсан. Энэ охин байсан юм байна л даа. Гэхдээ би энэ охиныг хаана харлаа....? Яагаад ийм танил санагдаад байдаг билээ.

"Ааан, манай--- бишээ миний Жонгүг надаас өөр эмэгтэй хүнтэй ойртдоггүй л дээ... ойлгоорой хэхэ."

ad/ bi bup iim bicwep bicij bsnaa c maptaj

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now