Жонгүгийн өмнөөс Намжүн Юнги Тэхён гурав Еэримд зориулан хайрын захиа бичиж байв. Тэр гурав цүндэрэ маягаар захиагаа бичихээр шийдсэн юм. Жонгүгийгаа амархан хөвгүүн гэж бодогдуулхыг хүсэхгүй байсан аж."Хүндэтгэсэн гэх үү эсвэл Жонгүг гэчхээд ард нь эможи зурчих уу?"
Юнги эрүүгээ имрэн юу бичхээ бодож байв. Намжүн зүгээр нэрийг нь бичихийг илүүд үзэж байв. Харин Тэхён элдэв янзын эможи зурахыг маш их хүсэх аж. Эцэст нь Намжүны санаа дэвшигдэн, Жонгүгийн нэрийг бичив.
"Энийг Хусогоор Еэримийн цүнх рүү хийлгэчхий!"
Энэ удаад Юнги захиаг Хусогт өгөхөөр боллоо. Тэр Хусогтой гайгүй танилууд.
•••
Эхний цаг математик гэдэг чинь тэр өдөртөө л өөдлөхгүй л гэсэн үг. Математик бид хоёр урьд насандаа өстөн байсан биз. Хэзээ ч таарч тохирч байгаагүй. Математикийн дүнгээ яаж гаргана даа.. ай хорвоо.
"Тэр Еэрим гуай яасан их санаа алддаг юм? Намайг ороод ирэхээр л царай нь цонхийгоод ирэх юмаа!?"
Ай багш минь. Энэ олон хичээл дундаас яагаад заавал математикийн багш юм бэ та минь! Ай гай гай, ээ лай лай. Уг нь аймаар царайлаг багш. Даанч математикийн багш.
"Би математикийг үзэн яддаг багшаа"
Багш учиргүй инээд алдаснаа "үзэн ядлаа гээд яахав. Өөр аргагүй шүү дээ, дуугүй л урдах тоогоо бод за!"
Хммм... Жин эргэж харснаа шоолж байгаа аятай өөдөөс инээгээд байв. Цссс.... тоондоо сайн гэдгээ гайхуулаад байгаа юмуу хаашаа юм. Энэ яг миний найз мөн ч юмуу.. тоондоо сайн ч байх шиг.
"Урагшаа харж үз!!"
Ашгүй завсарлах хонх. Инээмсэглэсээр хурдан гэгчинь дэвтэр номоо цүнхэллээ.
"Еэрим аа!"
Сылги ангийн үүдэнд ирчихсэн байв. Завсарлаад л шууд над руу гүйгээд ирэх юмаа. Хөөрхөн золиг вэ.
"Нээрээ! ... миний цүнхэнд захиа байсан! "
Сылги халааснаасаа нэг дугтуй гаргаж ирлээ.
"Хөөөөөх! Хэнээс юм?"
"..Жонгүгаас!"
"АЙН?"
Яахаараа Жонгүг Сылгид захиа явуулдаг билээ....? Намайг тогооны хүнээ болгоно гээд байсан юм биш үү....
Ad😆
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.