(5)

588 59 7
                                    


Юнги Намжүн Тэхён хоёртой их л чухал юм ярилцан явах бол Жонгүг тэдний хойноос зугуухан алхах аж. Тэд Жонгүгийг Еэримтэй нийлүүлэх эхний алхамынхаа талаар ярилцаж буй нь энэ юм.

"Тэгвэл би дугтуй аваад ирий!"

Тэхён дэлгүүр лүү гүйхээр боллоо. Үлдсэн хоёр хоцорч явах Жонгүгийг голдоо хийн түүнийг зоригтой байхыг шаардаж эхлэв.

"Залуусаа! Би ч гэсэн та гурав шиг зоригтой баймаар л байна штээ! Хүсээд хүсээд болохгүй байгаа эдийг яах юм!"

Жонгүг хошуугаа унжуулан тэдэнд гомдоллоход Юнги нэг санаа алдчихаад Жонгүгийн хошуунаас татан сунгалаа.

"Хүсэх биш хий л дээ! Хэрэгжүүл! Зүгээр суугаад байвал юу ч болохгүй! Чи өөрөө өөрийгөө дайчлах ёстой!"

Жонгүг чимээгүйхэн л толгой дохилоо.

"Бидний төлөвлөгөөний дагуу байвал чи янзын залуу болноо! Найз минь"

Намжүн их л жуумалзан хэллээ.

•••

Жинийг багш нарын өрөө рүү хүргэж өгчхөөд, өөрөө гадаа нь хүлээлээ. Аль ангид ирж байгаагаа өөрөө сайн мэдэхгүй гээд багш нарын өрөөнд очсон юм. Манай анги байгаасай. Өөр анги байвал чадах жоохон хүндрэлтэй шт. Өнөөдөр би юу авчирлаа... тусгайлан юм авчраагүй байх чинь.

"Еэрим аа, би танай ангид орсон юм байна!"

Еэссс! Тамд тавтай морил найз минь! Хихи.

"Аан за. Хоёулаа анги руу явъя!"

Жинтэй жиг жуг хийн анги руу орлоо. Хүүхдүүд ч эргэж харан шивэр авир хийцгээж байв. Жинийг л царайлаг сайхныг нь ярьж байх шив. Царайны сайхнаар цай сүлэгчид.

"Би хаана суувал дээр вэ?"

За байз. Өчигдөр орой би хэний сандал дээр цавуу асгалаа... а, Хусогийн сандал дээр гэхдээ, Хусогийг л чадмаар байгаа юм чинь энэ удаад Жинийгээ тайван орхилоо.

"Тэнд цонхны хажууд талын"

Тэнд хүүхэд суудаггүй л дээ. Суусан хүүхэд болгон нь шилжээд байдаг. Гэхдээ Жин гайгүй байх өө.

"АААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА!!!!!!!КАН ЕЭРИМ!! Чамайг дааа!!"

Хусог босох гэтэл болсонгүй. Сандалтайгаа лав наалдаж орхиж. Хихи надаар оролдсон хүн ийм л байдалд ордог юм даа.

Ad/ dapaagiin xeseg deep bup budlian tapinaa😌

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now