Жонгүг найзууддаа Еэримтэй цуг гадуур гарж, болзоонд явсан тухайгаа хэлсэн бөгөөд найзууд нь бөөн баяр болж, Жонгүгийг тэвэрч аван магтаж байв. Юнги Жонгүгийн үсийг үл ялиг янзлан, хувцас стилл гээд ер нь л өөр болгох талаар санал гаргалаа. Намжүн Тэхён хоёр дэмжин тэд Жонгүгийг шал өөр болгохоор боллоо."Би ... Еэримтэй SNS (сошиал) хаягаа солилцсон. Бид хоёр үе үе хоорондоо харилцдаг"
"Үүүүүү Жон Жонгүг!! Эцэст нь чи ингээд хүний хүн болох нь ээ... "
Намжүн Жонгүгийн толгойг илэн ийн хэлтэл Жонгүг ичсэн бололтой хацранд нь үл ялиг ягаан туяа татсан байв. Тэхён түүнийг анзааран Жонгүгийг нэг цохиод авав.
"Яа!! Яа!! Юм л бол тэгээд улайгаад байдгаа болио!! Жоохон эрэгтэйлэг маягийн... мм?"
Жонгүг хөмсөг зангидан, толгой дохилоо. Тэд эхлээд түүний үсийг засуулхаар үсчин орлоо.
•••
"Еэрим аа.. ээжтэйгээ ярилцсан штээ! Яагаад эрэгтэй хүүхэдтэй уулзаад байгаа юм? "
Жонгүг бид хоёрыг цуг явж байгааг хажуу айлын ажумма харчихаад ээжид ховлосон байна лээ. Ээж бөөн уур, миний утсыг шалгаад Жонгүгтай бичсэн зурвас дуудлага гээд бүгдийг нь харчихсан.
"Ээжээ.. Жонгүг муу хүүхэд биш ээ. Нээрээ шүү! Тэр хичээлдээ маш сайн мундаг тэргүүний хүүхэд—-"
"Тэр тусмаа! Еэрим аа! Аав чинь ч ялгаагүй тийм л хүүхэд байсан! ... ээждээ өгсөн амлалтаа ингээд зөрчөөд байх юмуу? "
Би юу гэж хэлхээ мэдсэнгүй. Ээжид өгсөн амлалтыг санаатай зөрчөөгүй. Өсвөр насны нандин үерхлээр л үерхэж үзмээр л санагдсан... Жонгүгийг сайн хүүхэд гэдгийг мэдээд л...
"Болохгүй нь! Еэрим! Утсаа хураалга, бас хичээл тараад шууд гэртээ ирнэ! Бусад үед гарахгүй шүү! "
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.