(25)

445 51 3
                                    


Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр. Шилжиж ирээд 14 хоног өнгөрчээ. Одоо л гайгүй дасаж эхлээд байх шиг. Ээж аав хоёр ч яахав ажилдаа аль хэдийн дасчихсан. Бүр хажуу хавиарх хөршүүдтэйгээ дотносоод авсан байна билээ.

"Еэрим а, захиа ирсэн байна! "

Гайхах баярлах мэдрэмж давхцан юу билээ гэж бодсоор яаран үүдрүү гүйлээ. Ээж захиаг эргүүлж тойруулж харж байснаа, бага зэрэг инээмсэглэв.

"Нөгөө манайд ирдэг хэдэн найзууд чинь бичсэн байх аа."

Ээжийн гарнаас шүүрэх шахам захиагаа аваад өрөө рүүгээ хурдлан гүйлээ. Энэ захиа Жонгүгаас ирсэн байх. Үгүй ээ, бүгдээрээ хамт бичээд явуулсан ч байж магадгүй.

"Сайн уу, Еэрим аа. Захиаг чинь аваад шууд хариу бичих гэсэн ч чамд бага зэрэг гомдоод юу гэж бичхээ ч ойлгосонгүй. Хэр байна даа? Найзтай болсон уу? Хммм, би зүгээр чиний үгийг сонсохгүйгээр хажууд чинь үлдэх байсан юм!! Маш их санаж байна. Хичээл тараад л сурснаараа танай ангийн гадаа оччихоод байгаа. Бас гэрийн чинь гадаа байнга очоод байдаг болсон...
Чи намайг санаж байгаа тиймээ? Сылги чамд аймаар гомдсон. Ядаж надад хэлээгүй гээд. Гэхдээ л чамд санаа зовж байх шиг байсаан. Еэрим аа ❤️ амралтаараа ч болтугай яваад очноо. Нөгөө хэд маань бага зэрэг гонсойж л байсан. Гэхдээ над шиг бишэээ.

Еэрим аа, би чамд маш их бүр аймаар их хайртай болохоор намайг мартаж болохгүй шүү. Энэ хэвээрээ захиагаар харьцаад байсан ч яахав. Би чамд хайртай❤️"

Энэ хүүхэд чинь. Хүний хамаг нулимс урсгаад хаячих юм. Би ч гэсэн зөндөө санаж байна, Жонгүг аа. Та нарыг бүгдийг чинь л санаж байна. Болдог бол одоо ч болтугай очмоор л байна.

••••••••••••••••••••••••

Өнөөдрөөс өөр нэгэн болсон шүү. Жонгүгаасаа захиа аваад ч тэр үү их эрч хүчтэй болсон. Хариу захиа бичээд эхэлсэн ч нэг долоо хоногт болж буй бүх үйл явдлаа захиандаа шингээх санаатай байгаа.

"Еэрим а."

"Минхён а. Энд юу хийж байгаа юм?"

Минхёнийх манайхтай ойрхон юм байхдаа. Гэхдээ яагаад өнөөдөр л таарч байгаа юм бол доо.

"Э-энүүгээр явж байгаад л чамайг харсан юм. Сургууль руу явж байгаа биздээ?"

Минхёнтой жиг жуг хийн, гэхдээ ихэнхдээ би л ганцаараа яриад байна л даа. Минхён үнэхээр чимээгүй төрлийнх байна шүү.

"Энэнд дуртай юм шиг байсан"

Минхён цүнхнээсээ жүржтэй ундаа гаргаж ирэн надад өглөө. Намайг энэнд дуртайг бас хэзээ дээ мэдсэн юм бол.

"Юу вэ? Яаж мэдсэн юм? "

"... байнга л ууж байгаа харагддаг штээ. Заза би түрүүлээд орлоо."

Ad/ Aaa Minhyun❤️

Ad/ Aaa Minhyun❤️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now