Автобуснаас буун, эргэн тойрноосоо ээж аав хоёрыг хайтал байсангүй. Уг нь тосно гэж хэлсэн юмсан, гэнэт ажил гарсан юм байхдаа. Санаа алдан, ачаагаа чирсээр гэрийн зүг алхлаа. Гадаа харанхуй болчихсон байхад ганц охиноо ганцааранг нь явуулж л байдаг.Гомдчихлоо байна.
Хурдан хурдан алхсаар гэртээ ирлээ. Дотор хүмүүс шуугилдаад байгаа ч юм шиг гэрийн бүх гэрэл асаалттай байна уу гэлтэй байв. Энэ орой болсон хойно хэн ирдэг байна.
"Би ирлээ!!"
Том өрөө рүү ортол Жонгүг цомцойтол сууж байв. Ээж аав хоёр их л нухацтай буйдан дээр түүний өөдөөс хараад сууж байв. Жонгүг нүдний булангаараа над руу харан учиргүй зүгээр гэх аязтай дохиод эхлэв. Яаж ирсэн юм бол... надаас түрүүлээд ирчихсэн ч байх шиг.
"Еэрим ч ирлээ. За тийшээ суу. Энэ хүүгийн яриад байгаа юу вэ?"
Ээж над руу харахчгүй ийн хэллээ. Сандран цүнх юутай ийтэй нь шал руу шидээд Жонгүгийнхаа хажууд очин өвдөглөн суулаа. Жонгүг руу хартал удаан суусан бололтой хөл нь багагүй чилсэн харагдана.
"Тиймээ. Үнэн. Жонгүг бид хоёр үерхээд удаж байгаа. Бие биедээ сайн болоод ч удаж байгаа... ээжээ ааваа, бид өсвөр насны хүүхдүүд. Томчуудын бодож байгаа шиг бие биедээ муугаар нөлөөлөөд байна гэсэн үг биш шүү дээ. Харин ч хамтдаа их сургуульд орохын тулд хоёулаа хичээнэ, хамтдаа хичээлээ давтана... ер нь би Жонгүгтай сууна гэж бодож байгаа. Ер нь өсвөр насны хөөрхөн үерхэл шиг зүйл дахиж байдаггүй гэж би зөндөө сонссон!!"
Жонгүгийн гарнаас атган, ээж аав руу хартал ээж нэг хөмсгөө өргөн нэг л эвгүйхэн харж байв. Жонгүг мөрөн дээр товшин, ойртхыг хэллээ.
"... би ээж аавад чинь үерхдэг гэдгээ хэлчихсээн! Бас.. сүртэй загнаагүй!"
Ээж аав руу хартал учиргүй инээд алдаад эхлэв. Юу вэ шууд л уурлаад юу юугүй гэрээс яв гэх байх гэсэн чинь.
"За яахав. Гэхдээ ... нэг болзолтой та хоёрыг зөвшөөрнө! Та хоёр их сургуульд ортлоо уулзахгүй! Хэрвээ энэ хугацаанд тэвчиж чадах юм бол хамаа алга, шууд хуримыг чинь хийж өгсөн ч болно!"
Ad/
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.