Сылги амьсгаадсан амьтан ангид орж ирэн намайг учиргүй заамдаад авав. Балай юм чинь арай мөргөөд авахгүй байлгүй дээ."Яаа!! ... нөгөө... доор зарлалын самбар дээр...!! "
"Яаа! Яагаад заамдаад байгаа юм бэ? Зүгээр хэлэл дэээ!!"
Сылги урт урт амьсгаа аван, эцэст нь заамдахаа болилоо. Яасан гэж хүн заамдаад байдаг байна. Түрүү зарлалын самбар гэх шиг болсон, юу байгаа болоод ингэтлээ гүйдэг байна.
"Юу юм бэ? "
".... Хоёр өдөр, нэг шөнийн аялалын талаар гарчихжээ! Чи энэ удаад явах юм байгаа биздээ?"
Би санаа алдан толгой сэгсэрлээ. Ээж аав хоёр намайг явуулахгүй гэдгийг мэдэж байна. Иймэрхүү аялал л жинхэнэ хос төрөх боломжтой гээд намайг нэг ч удаа явуулж байгаагүй. Хмммм.... Жонгүг явах л байх даа.
" юу вэ? Ээж аав хоёртой чинь би уулзяаа!! Би хэльчихье!! Чамайг заавал аваад явна гээд!!"
Сылги маань байнга ингэж хэлдэг л юм. Тэгээд дараа нь өөрөө явахаа больдог ч юмуу болчихсон гарж ирдэг дээ. Тархийг нь бол сайн угаана даа.
•••
"Зугаалгын тов гарчихаж. Энэ долоо хоногийн тавдахь өдөр явах нь байна шт. Та хоёр явна биздээ?"
Намжүн их л цовоо сэргэлэн ийн асуулаа. Би ч санаа алдан толгой сэгсэрлээ.
"Яагаад? Чи бид хоёрын анхны аялал байхад?"
Жонгүг хошуугаа унжуулан надад гомдоллож байв. Сылги Жонгүгийг зөөлхөн няслачихав.
"Яа! Чи байтугай би ч цуг явж үзээгүй мэдэв үү!!"
Хүүхдүүд яагаад яагаад гээд намайг асуултаар булж байв. Ээж аавынхаа талаар ямар бодолтой байдгыг нь хэллээ. Гэхдээ энэ хүүхдүүд ёстой хөөрхөн. Тийм ч сайн танихгүй байж инээгээд л туслаж байдаг. Жонгүг ёстой азтай хүүхэд.
"... Одоо бөөндөө л найзууд юм хойно нэгийгээ үлдээхгүй шүү! Яаж ийгээд аваад явнаа!"
Тэхёнийг бүгд дэмжин, төлөвлөгөө боловсруулхаар боллоо. Сылги бид хоёр ч нэг л итгэлгүйхэн байв.
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.