(34)

352 51 5
                                    




Сэрүүлэг дуугарахтай зэрэгцэн, орноосоо бослоо. Жонгүг бид хоёрын зорилго адилхан их сургуульд орох шүү дээ. Жонгүг гайгүй хичээлдээ сайн ч би чинь үгүй шүү дээ.Ээж аав хоёр ч тэгсэн, бид хоёрыг адилхан их сургуульд орж чадвал шууд хүлээн зөвшөөрнө гэсэн. Тийм болохоор хичээх хэрэгтэй, өөрийнхөө төлөө Жонгүгтай цуг байхын төлөө.

"Хөөх, ханиа Еэрим сэрчихсэн байна"

Ээж их л баясгалантай аавад хэлж байв. Тэр өдрөөс хойш би ер нь жоохон өөр Еэрим болоод байгаа. Жонгүгийг гэх хайр минь намайг шал өөр нэгэн болгож байна.

"Өглөөний цайгаа аваад явна, ээжээ."

Ээж рүү гялс хэлчихээд угаалгын өрөө рүү гүйлээ. Өглөөний давтлагаас хоцрох ёсгүй. Ангийн даргын бэлдэж өгдөг материалаас шалгалтуудад орж ирдэг гэсэн цуу яриа сургуулиар нэг байдаг. Юмыг яаж мэдэхэв гээд таслахгүй явж байгаа.

"Еэримийн ийм төрхийг харах бас л шинэлэг байна шүү..."

"Тэр хүүг манай охиныг ингэтэл нь өөрчлөнө ч гэж бодсонгүй..."

Ээж аав хоёр Жонгүгийг учиргүй магтахыг сонсоод нүүр дүүрэн инээсээр өрөө рүүгээ гүйлээ. Жонгүг бид хоёр гэрлэх хувь 80. Үүнийг 100 болохын төлөө хичээнэ шүү, Еэрим аа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Сургуулийн үүдээр яарч сандарсаар анги руугаа гүйлээ. Сургуулийн манаач ах над руу нэг харснаа, утасныхаа цаг руу нэг харж байв.

"Сурагч аа, хичээл орох болоогүй байна штээ"

"Мэднээ ахааа"

Манаач ах сонин царайлсаар цааш яваад өгөв. Анги руу амьсгаадаж үхэх гэж байгаа амьтан ортол дөрөв таван хүүхэд л сууж байв. Ангийн дарга самбар дээр бодлого тайлбарлаж буй бололтой.

"Хоцорсон уу?"

"Үгүй ээ, гялс суу"

Инээсээр урд талын суудалд очин суулаа. Надад ангийн даргын заасан нь багшийн зааснаас илүү ойлгомжтой санагдаад байдаг. Бид нарыг яаж заавал ойлгохыг илүү мэддэг байж магадгүй л юм.

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now