(35)

323 41 4
                                    


Номын сан хаах цаг болон Жонгүг дэвтэр номоо далд хийнгээ унтаж байгаа хэдийгээ сэрээлээ. Сылги эвшээн хажууд нь шүлсээ гоожуулаэ унтах Жиминийг цохин сэрээлээ.

"Та нар ер нь их сургуульд орох юмуу?"

Намжүн их л нухацтайхан асуутал бүгдээрээ толгой дохив. Намжүн санаа алдан толгой сэгсэрлээ.

"Эндээс харахад бол Жонгүг л орох юм шиг байх юм. Та гурав унтсаар унах юм шиг байна даа!!"

Сылги эвшээн"Намжүн аа~ ЭЕШ болох өдөр юу ч болох юм билээ... хамаг бурхан багш зөвхөн намайг ивээх ч юм бил үү дээ?"

Тэхён Сылгитэй санаа нийлэх шиг толгой дохих аж. Жонгүг тэр хэдийг харан, шоолох шиг хөнгөхөн инээгээд утасныхаа дэлгэцэн дээр байх Еэримтэй цуг авхуулсан зургаа харах аж.

"Юу вэээээ~~~ Еэримийг санаад байгаа юмуу?"

Юнги юу ч бодолгүй асуутал Жонгүг санаа алдан толгой дохилоо. Бусад нь ч ялгаагүй Еэримийн хоосон орон зайг өдөр бүр л мэдэрч байв.

"ЭЕШ дуусаад л Еэрим ирлээ шт! Юу байхав дээ! Хурдан шт!"

Тэхён цоглог гэгчинь хэлээд суудлаасаа бослоо. Бусад нь ч санаа нийлэн, тэд номын сангаас гарлаа.

•••••

Сургууль дээр орой хүртэл суулгадаггүй юм билээ. Тийм болохоор нь гэртээ эрт ирээд л аль болох л бэлдэх юм. Өмнөхөө бодвол дээрдэж байгаа юм шиг санагдах ч ... сайн мэдэхгүй нь ээ. Жонгүгтайгаа нэг сургуульд орж чадах нь уу...

"Еэрим аа! Анхны бороо орж байна! "

Ээж догдлонгуй ийн хэлээд цонх руу заалаа. Гялс сандлаасаа босон цонх руу очтол бороо маш хүчтэй орж байв. Хавар ирчихлээ. Хаврын анхны бороог Жонгүгтай хамт харж чадсангүй.

"... аахх~~ энэ үнэр!!!"

Ээж цонх онгойлготол гадаа салхилан ээж бид хоёрыг норгож орхив. Ээж рүү хартал ээж томоор инээмсэглэлээ.

"Гарах уу ер нь?"

Би толгой дохин, ээжийн гарнаас хөтөлсөөр гарлаа. Гадаа үнэхээр гоё байна.

Ad/ -

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now