(23)

428 53 1
                                    


"Сөүлээс шинэ сурагч ирсэн гэсээн!"

"Хөөх! Энэ охин уу?"

"Аргагүй Сөүлийн охидууд хөөрхөн юмаа"

Зөрж өнгөрөх амтай бүхэн л шивэр авир хийж байв. Яагаад нэг тийм музейн үзмэр шиг санагдаад эхлэв ээ. Эхний өдрөө муухай байлгамааргүй байх юм.

"Уучлаарай, багш нарын өрөө нь хаана юм бол?"

Шууд л таарсан нэг хүүхдээсээ ийн асууж орхилоо.

"Чигээрээ яваад зүүн эргэ"гэчхээд шууд яваад өгөв. Юу гээчийн хүйтэн хөндий хүн бэ...? Бүр хүйт даачихлаа. Тэр сурагчийн хэлснээр чигээрээ яваад зүүн эргэлээ.

"Нөгөө... "

"Шилжиж ирсэн сурагч юмуу?"

Толгой дохин Сөүлээс ирсэн гэдгээ хэллээ.

"Хоёр давхарт *** анги руу ороорой. А, ангийн даргыг дуудчихаарай"

••••••••••••••••••••••••••

Жонгүг хичээлээ ч ойлгосон юмгүй байн байн утсаа шалган, хааяа хааяа Еэрим рүү залгаж байв. Гэсэн ч ямар ч нэмэр байсангүй. Еэримийн утас ерөөсөө болохгүй хэвээр.

"Жонгүг аа... Еэримийнх нүүчихсэн бололтой"

Сылги уруулаа хазлан арай ядан хэллээ. Жонгүгийн хоёр нүд том дээрээ улам томорч орхив. Бусад найзууд нь ч Жонгүгтай адил гайхаж орхилоо.

"Юу вэ!!? Яагаад юу ч хэлэлгүй явчихсан юм бол? "

Юнги Сылгигээс асуух ч Сылги ч мөн энэ талаар мэдэхгүй байв.

"Жонгүг, Сылги гэж хоёр сурагч байна уу?"

Шуудан хүргэгч бололтой ах, тэдний ангийн гадаа ирэн ийн асуулаа. Жонгүг суудлаасаа ухасхийн босоод үүдрүү очлоо.

"Тиймээ, би Жонгүг тэр Сылги. Захиа ирсэн юмуу?"

Шуудан хүргэгч ах толгой дохин, Жонгүгт дугтуйтай захидлуудыг өглөө. Жонгүгийн нүүрэнд бага зэрэг инээмсэглэл тодров.

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now