(24)

434 51 2
                                    


Хичээлээ олигтой ойлгосон ч юм байхгүй, бараг л цагийг зүгээр аргацааж суусаар байгаад л таарлаа даа. Хоол ч хоолойгоор давахгүй юм. Жонгүг одоо юу хийж байгаа бол, намайг санаж байгаа болов уу, над руу залгасан болов уу гээд л элдэв юм бодогдоод байх юм. Арай ч өөр охинтой учир ургуулаад байж байхгүй байлгүй дээ. Жонгүг цагаахан, зөвхөн над руу л нарны цацраг шиг гэрэлтсэн инээмсэглэлээ гаргадаг юм чинь...

"шинэ сурагч аа"

Манай ангийн бололтой хоёр эмэгтэй сурагч миний хажууд ирээд суулаа. Үсээ хоёр боочихсон--- гэснээс энэ сургуулийн охид ихэнхи нь хоёр боочихсон байх шиг байсан. Арай дүрэм юм биш байгаа...

"Би сурагчийн зөвлөлийн даргын туслах Бэ Ханна. Чамд сургуулийнхаа хэдэн дүрмийг танилцуулах гээд..."

Би толгой дохилоо.

"Манай сургуулийн эмэгтэй сурагчид бүгд үсээ хоёр боох юмуу сүлждэг байгаа шүү, мөн сургууль дээр бөгж зүүх, ээмэг зүүх хориотой. Дүрэмт хувцасыг ёс журмын дагуу бүрэн өмсөх ёстой"

Юун манай эриний өмнөх сургуульд шилжээд ирчихсэн юм бэ. Ээмэг, бөгжөө хүртэл заалгах болж байна уу, үсээ хүртэл үү, дээбаккк. 

"Хэрвээ дүрэм зөрчсөн тохиолдолд, цэвэрлэгээний оноо цуглаж эхэлнэ. Оноо чинь 5 болсон тохиолдолд гадаа талбай эсвэл сургуулийн шалыг угаадаг байгаа шүү. "

"...байзаарай, ямар сонин тогтолцоотой сургуульд ирчихэв ээ?"

Тэр хоёр над руу харснаа үл ялиг санаа алдав. Сурагчдад ч ялгаагүй хэцүү  л байдаг байх даа.

••••••••••••••••••••••••••

Жонгүгийн анхаарал ер төвлөрч өгөхгүй байс гээд л цүнх рүүгээ хараад байв. Тэр Еэримээс ирсэн захиагаа уншиж амжаагүй л байгаа юм. Завсарлах хонх дуугарав уу үгүй юу Жонгүг цүнхээ аван захиагаа маш болгоомжтойгоор нээлээ. 

Жонгүг захиагаа уншиж дуусан дуустлаа инээмсэглэж, нүдэнд нь үл ялиг нулимс хуржээ. 

"Жон Жонгүг уйлаад байгааа юмуу даа?"

Юнги шоолох аязтай ийн хэлэхэд Жонгүг нусаа татан, Юнги руу муухай харахаас өөр юм хийсэнгүй. 

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now