Жонгүг бид хоёр сургууль дээрээ ирлээ. Гэхдээ хүүхдүүд сүрхий бид хоёр луу хараад байв. Хоорондоо юу ч юм шивэр авир хийгээд л, нэг л жуумалзангуй харцгаагаад байх аж. Бид хоёрын талаар ямар нэгэн цуурхал гарсан юм байх даа. Ямар завтай нь цуурхал тараагаад явж байдаг байнаа."Кхм... Еэрим аа... нөгөө... чи хөтлөсөн гараа тавихгүй явсаар байгаад... сургууль дээр ирчихсэн шүү гэх гээд л ..." гэхэд нь гайхан доош гар луугаа хартал нээрээ л Жонгүгийн гарыг тас атгачихсан байв. Би нээрээ, ухаан санаагаа хаана гээж орхио вэ. Энэ хүүхдүүдийн шивэр авир хийх нь ч тодорхой л юм байна.
Бушуу Жонгүгийн гарыг хурдтай тавин алхаж эхэллээ. Цаашдаа хэн нэгнийг хөтөлвөл гараа тавьсан эсхийг сайн шалгаж байхаас.
"Хөөе! Еэрим!!!"
Сылги харсан юм байхдаа... одоо ч шалгааж эхлэнэ дээ.
"Жонгүгтай үерхээд байгаа юмуу? Хүүхдүүд та хоёрыг л яриад байна даа! Хөтлөлцөөд ирсэн ч гэх шиг?"
Сылги нэг хөмсгөө өргөн, их л нухацтай гэгчинь асууж байлаа. Сайн найз минь юм болохоор санаа зовоод л асууж байгаа байх л даа.
"... яг ч үерхээгүй л дээ... " гэхэд Сылги нэг л сэжиглэнгүй хараад унав. Энэ яг итгээгүй.
"...заза... тиймээ тийм. Бид хоёр үерхэж байгаа..."
Сылги хүлээж байсан хариугаа авсандаа баярласан бололтой, үл ялиг жуумалзав.
••••
Жонгүг Еэримийн хойноос хэсэг харж байгаад, алхаж эхэллээ. Тэр гар луугаа ширтэн, үл ялиг инээмсэглэв. Түүнд Еэримийн гарнаас атгах шинэлэг мэдрэмжийг өгсөн аж.
"Яаааа!! Жонгүгг!!"
Тэхён Жонгүгийн мөрөөр тэврэн"Хүүхдүүд Еэрим та хоёрын талаар яриад байх юм? Бүтчихсэн юмуу?" Гэхэд Жонгүг хоолойгоо засан үл ялиг толгой дохисхийв.
Тэхён маш их баярлан, Жонгүгийг тэврээд авав.
"Бодож явахад болдог юм, залуу минь!!" гэхэд Жонгүг толгой дохилоо.
Ad/ ene suuliin oguulbep suuliiin uyd mnii upia bolood bgashu ahhaaa
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.