(37)

304 40 3
                                    


Энэ агаар, энэ утааг ямар их санаа вэ. Би эргээд ирлээ Жон Жонгүг!!! Бөөн баяр болон Жонгүг руу залгах ч тэр утсаа авахгүй байв. Гайхах айх зэрэгцэн гэнэт л элдэв бусын сонин бодол толгойд эргэлдээд эхлэв.  Шууд Жонгүгийн гэрлүү явах гэснээ азнан Сылги руу залгалаа. Зөндөө удаан дуудуулсны эцэст тэр утсаа авлаа.

"Сылги!! Би Сөүлд ирчихсэн!!"

"Ө! Хаана байгаа юм? Манайд хүрээд ирээ! Би гэрийн гадаа байж байя!!"

Сылгигийн гэрлүү таксинд суун явлаа. Жонгүгаас өөр зүйл юу ч бодогдохгүй байв. Яагаад утсаа авахгүй байгаа юм бол... хэтэрхий удаан бие биенээсээ хол байсан болохоор түүний сэтгэл ... хувирсан юм болов уу. Хэцүү байхад хажууд байсан хүнд дасдаг нь бичигдээгүй дүрэм шүү дээ. Магад тэгсэн байх. Хэцүү үед нь байнга хажууд нь байсан эмэгтэйд Жонгүг сэтгэл алдарсан байх. Би ч ялгаагүй л тэгэх байсан.

"Залуу бүсгүй зүгээр үү? Энэ салфитак!"

Таксины жолооч ахыг ярьж эхлэхэд л өөрийгөө уйлаад эхлэсэн байгааг анзаарлаа. Салфиткыг аван нулимсаа арчаад уртаар санаа алдлаа.

Би үнэхээр их хайртай байжээ.

Сылгигийн гэрийн гадаа иртэл Сылги гэрийнхээ гадаа сууж байв.

"Ааа ямар удаан уулзаагүй юм бэ!! "

Сылгиг харав уу үгүй юу шууд л нулимс урсаад эхлэв. Сылги сандран намайг тэвэрлээ.

"Сылги яа, Би хаягдчих шиг боллоо! Жонгүг утсаа авахгүй байна... би...би Жонгүгийг ойлгонооо.."

Эхэр татан юу ч юм угсруулан ярьж байтал Сылгигийн гэрээс Жонгүг гараад ирэв. Жонгүг намайг хараад л гүйгээд ирэв. Бүр чангаар уйлан Жонгүгт тэврүүллээ.

"Еэрим а! Зүгээр үү? Яасан юм? Хэн нэгэн дээрэлхсэн юмуу? Битгий уйлаа... би байна штээ!"

Жонгүг тайвшруулах аядан намайг энгэртээ чанга тэвэрч байв.

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now