(2)

732 87 9
                                    


Хичээл тараад, үхтлээ заал цэвэрлэх юм чинь одоо ч болтугай жоохон хөгжилдөөд авъя. Уг нь миний хийсэн хэрэг биш шт.

"Яа! Жон Хусог!! Чи яаж чадаж байнаа! Биеийн тамирын багш чиний хаясан гадилны хальсан дээр халтирч унаад— ямартай ч чамаас болж би заал цэвэрлэхээр болчихсон!!!"

Хусог ямар ч гэмшсэн юм байхгүй хээв нэг инээд алдаж байв. За яахав шангаа хүрт!! Хусогийн нэрийн пайзыг ширээн дээрээс нь сэм аваад, багшийн ширээний урд санамсаргүй унагасан мэтээр унагаачхав. Одоо англи хэлний ааштай багш орно. Ингээд амьдрал чинь дууслаа Жон Хусог!

Багш орж ирэн, саяхан шуугилдаж байсан хүүхдүүд чинь пир хийн суудал суудалдаа суун, ангид чив чимээгүй ноёлов. Англи хэлний багш шилээ гаргангаа суудал дээрээ суулаа. Аз болж, эргэн тойрноо нээх анзаарахгүй юмаа.

"А!! Энэ юу вээ??? ААААААААААААААААА!! Нойтон..."

Англи хэлний багш уурлан, суудлаасаа бостол түүний банзал нэлэнхүйдээ норсон байв. Багш ширээнийх нь хажууд байх Хусогийн нэрийн пайзыг олж харан, уураа савсуулсаар Хусогийн ширээнд очлоо.

Хихи... Жон Хусог бурхнаа бургасаар ороолгохоор ингэж байгаа юм!

•••

Хичээл тарж, заалаа цэвэрлэхээр залхуутай яа алхаж эхэллээ. Сылги ч ялгаагүй Хусогийг яаж чадах талаараа зогсоо зайгүй ярьж байсан юм. Хусог минь дээ, бурхан луугаа боорцог цацаж байдаг.

"Би тэр муу Жон Хусогийг чихнээс нь уяад дээвэр дээр хаяна даа!! Аааааа үхсэн гэж мэдээрэй!!!"

Эргэн тойронд байсан хүүхдүүд Сылгигийн чанга дуунаас цочин, биднээс үргэж байв. Сылги ч нэг ууралвал захирал ч айна даа. Хоолноос болж сургууль нураах шахсан хүн шүү дээ.

Зааланд иртэл, нэг хүү заалны голд зогсож байв.

"Хөөе! Жон Жонгүг!!"

Нээрээ! Сылгигийн ангийн хөвгүүнтэй зааланд уулзхаар болсон. Бүр таг мартаж.

Жонгүгийн дэргэд очтол, тэр над руу нэг харснаа хоолойгоо заслаа. Гэхдээ л, хөөрхөн юмаа.

"... нөгөө... Сылги... ч-чи бид хоёрыг үлдээж болох уу?"

Сылги учиргүй жуумалзсаар заалыг орхилоо. Яанаа. Эсрэг хүйстэнтэйгээ хоёулахнаа ийм том зааланд... Золиг гэж.

"Яагаад уулзая гэсэн юм?"

Жонгүг их л сандарсан бололтой байн байн толгойндоо хүрээд байв. Хацар нь ч мөн үл ялиг ягаан туяа үүсчихжээ.

"...нөгөө.. тэгэхээр... чи.. ч-чи миний тогооны хүн болох уу?"

"Айн?"

Сонссон зүйлдээ итгэж ядан лавлан асуутал Жонгүг гүйгээд гараад явчихав. Ямар ичимхий хөвгүүн бэ... Гэхдээ эгдүүтэй юмаа.

Ad/ hahahaaahaahahahhehehehehee

•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•Where stories live. Discover now