Ээж өглөө эртээ сэрчихээд, аяга таваг тачигнуулсаар байгаад сэрээчихдэг шүү. Өглөө болгон тачигнуулдаг ч, өнөөдөрийнх бүр аймшигтай байсан бололтой. Эцэст нь, ээж минь миний төлөө л тачигнуулж байгаа л даа."Өглөөний мэнд ээж!"
Ээж талх шарагчинд талхаа хийчхээд, инээмсэглэлээ. Үнэндээ ээж маань залуу ээж. Тэр намайг 18 насандаа төрүүлж байсан. Аав минь бүр залуу байсан. 16 насандаа аав болсон.
"Еэрим аа, Жин өчигдөр ирээд явсан. Танай сургуульд орсон гэсэн шт!"
Тэгэхээр, Жин ирээд явжээ.
"Аан, тиймээ. Өчигдөр орой би таарсан. Өнөөдөр хичээлдээ цуг явахаар тохирсон л доо"
"Еэрим аа, ээждээ өгсөн амлалтаа мартаагүй биз?"
Ээж маань намайг эрэгтэй хүүхэдтэй ойртуулах дургүй. Өөр шиг нь ид үе дээрээ ээж болох вий гэж айдаг байх.
"Ээжээ би амлалтаа зөрчихгүй ээ!"
Ээждээ өгсөн амлалтаа л зөрчихгүй төгсөх нь миний эхний зорилго юм даа.
•••
"Орой аавыг нь ирэхээр гурвуулаа гадуур хооллоно шүү!"
Өнөөдөр ямар нэгэн баярын өдөр гэдэгт итгэлтэй байна. Ээж өглөөнөөс хойш л гэгэлзэж байна.
"За, ээжээ! Яваад ирий!"
Гэрээс гартал Жин зогсож байв. Ирсэн бол ороод ирэхгүй дээ. Гэхдээ, Жин үнэхээр царайлаг шүү. Түүнтэй цуг очихоор ихэнхи хүмүүс буруугаар ойлгоно гэдэгт 100% итгэлтэй байна. "Сургуулийн шуугиан таригч эцэст нь хүнтэй үерхэж эхэллээ" гээд эхлэх байх даа.
"Эхний өдөр сандарч байна уу?"
"Үгүй ээ, ямар анх удаа сургуульд явж байгаа биш."
За тийм дээ. Энд сандраад байгаа нь би л байх шив. Жинийг чадна гэхээс баярлаад байх юм. Өнөөдөртөө хөнгөхөн чаднаа.
•••
Жонгүг автобуснаас буун, сургууль руугаа алхлаа. Тэр нэгэн хэвийн, нөгөө л сонсдог дуугаа сонсонгоо нөгөө л боддог бодлуудаа бодон алхана. Түүний туйлын хүсэл охидтой аятайхан, улайлтгүй ярьж сурах юм л даа.
"Ноён Жон Жон!"
Юнги Жонгүгийг хүзүүдэн тоглох маягаар хэлэхэд Жонгүг чихэвчээ аван үл ялиг инээмсэглэв. Тэд багаасаа цуг найзалсан бөгөөд Жонгүгийн гэр энэ сургуулиас хол ч Жонгүг найзуудтайгаа байхыг туйлын их хүсээд ээж ааваасаа гуйж гувшисаар байгаад эцэст нь сургуультайгаа ойртож нүүж ирсэн.
"Тэр охин чинь Еэрим биш үү?"
Жонгүг хөмсгөө өргөн, Еэримийн зүг сэм харлаа. Еэрим огт үзэгдэж харагдаагүй хөвгүүнтэй их л дотно юм ярилцан явж байх нь тэр.
"Найз залуутай юм биш үү,айн?"
Жонгүг мөрөө хавчин "Түүнийг эрэгтэй хүнтэй ойртдоггүй гэж сонссон" гэхэд Юнги жуумалзсаар Еэримийг харж байлаа.
"Төлөвлөгөөгөө өөрчилье! "
Юнги Жонгүгт Еэрим л тохирно гэж боддог бөгөөд яаж ийгээд тэднийг үерхүүлхийг хүсдэг аж. Тэрээр Жонгүгийн стиллыг өөрчлөөд, хацарны улайлт дардаг бүтээгдэхүүн аваад өгөхөд болно гэж бодож байв.
Ad/ haha
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.