Жонгүг муухай царайлсаар, саравчинд сууж байх найзууд дээрээ очлоо. Угтаа тэр захиаг Жонгүг өөрөө бичээгүй юмсанжээ. Түүний сахилаггүй хэдэн найзуудынх нь хийсэн хэрэг аж. Жонгүг хэтэрхий эелдэг юм болохоор, найзуудынхаа хий гэснийг л хийж орхисон, цэвэр ичимтгий хүү."За яав, бро?"
Тэхён Жонгүгийн янзыг үзэх аятай ийн асуухад Жонгүг санаа алдан нүүрээ дарав. Найзууд нь юу ч бүтээгүй эсэргээрээ бүх юм нурсан гэдгийг ойлголоо.
"Өө.. Жонгүг аа чи жоохон зоригтой байлдаа! Юу юуны духанд хүрэхгүй улайгаад байхаар чинь яах болж байнаа!!"
Энэ удаад Юнги хатуухан үг хэллээ. Бусад нь түүний үгийг дэмжих шиг толгой дохив. Жонгүг юу ч хэлэлгүй, санаа алдан суусаар.
"Танилцах уулзалт товлохоос биш!"
Намжүн сүүлийн төлөвлөгөөгөө хэлэхэд Жонгүг муухай царайлж байсан ч, татгалзах гэж нээх яарсангүй. Тэр ч мөн дотроо битүүхэн энэ зангаа засахыг хүсэж байсан буй.
•••
Хөл, гар, нуруу... өвдөхгүй байгаа газар алга. Биеийн тамир дээр гүйсний дараа ч ингэж тамирдаж байгаагүй юмсан. Жон Хусогоос болж нээрээ!
Гэхдээ, Жонгүг гүйгээд явахын оронд надад жоохон тусалчихгүй дээ. Үнэхээр л намайг авж суух гээд байгаа юм бол, туслаж болноо доо.
"Еэрим аа!"
Удаан хугацааны дараа, энэ хүнтэй таарна чинээ бодсонгүй. Жин бол манай хажуу айлын хүүхэд. Яахав, багадаа л жоохон тоглож байсан. Гэхдээ түүнийг өөр тийшээ явсан гэж ээж нь манай ээжид ярьж байсан. Хэзээ ирсэн юм болдоо.
"Ө, сайн уу? Чи хэзээ ирсэн юм?"
"Өглөө ирсээн. Чи бүр... хөөрхөн болчихжээ. Еэрим аа, маргааш хоёулаа цугтаа хичээлдээ явна шүү гэж хэлэх гээд. Заза би орлоо"
Дуржигнуулаад хаячихлаа шүү. Жин манай сургуульд сурах нь ээ. Эгчийнхээ гарт шоглуулах нь дээ, хихи.
Ad/ hehe
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.