EpilogueЮнги захиагаа өгөхөөр, Хусогийн ангийн гадаа очлоо. Хусог хэдэн нөхдүүдтэй инээлдэн юм ярих аж.
"Хусог аа!"
Хусог суудлаасаа босон, Юнги дээр очлоо. Тэд гараа цохилцон, мэндэлж байв.
"Энийг... Еэримийн цүнхэнд хийчих."
Хусогд өнөө захиагаа өгтөл Хусог жуумалзан юу юугүй задалж үзчих гээд байв.
"Эээээее! Мин Юнги! Еэримд сайн болчихсон юмуу? Тэр шулмын юунд болдог байна!!"
"Яа! Би бишээ! Манай найз за юу! Тэгээд ч Еэрим яасан гэж, хөөрхөн л охин шт. Юутай ч наадхаа цүнхэнд нь хийчхээрэй! Би явлаа!"
Хусог толгой дохин хоцорлоо. Тэр Еэримд өс санаж байсан учир энэ захиаг зүгээр шууд цүнхэнд нь хийхийг хүссэнгүй. Бага зэрэг өөрчлөөд бичхээр шийдэн захиаг нээсэн ч өөрийнх нь бичгээс шал өөр бичиг байсан тул энэ төлөвлөгөөг болилоо. Тэрээр нэлээн удаан бодсоны эцэст, захиаг нь будилуулхаар шийджээ.
"Яа! Еэримийн цуг нийлээд байдаг охин чинь аль анги билээ?"
"Ммм... саяны Юнгигийн анги штээ"
Хусог жуумалзаад бослоо. Юнгигийн анги руу явж байтал Сылги өөдөөс нь гараад ирэв. Тэр зөрөхдөө Сылгигийн цүнх рүү захиаг гялс хийчхэв.
•••
Сылгитэй цуг Жонгүгийн бичсэн захиаг унштал дандаа миний нэр байх юм.
"Еэрим аа, би чамайг анх харах үед чи царай муутай байсан. Гэхдээ дахиад нэг харахад чи арай дээр харагдсан. Дахиад нэг удаа таарахад чи яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байсан. Еэрим... чиний нэр чинь хүртэл гоо үзэсгэлэн."
Юу вэ... Сылгид ирсэн захиа яг мөн үү?
"Энэ юу вээ? Дандаа чиний нэр л байх юм. Золиг чинь надаар дамжуулж чамд өгсөн юм болов уу? "
Би мөрөө хавчлаа. Жон Жонгүг гуайг юу бодож явдгийг ёстой чөтгөр бүү мэд. Надад зориулж бичсэн юм бол надад л өгнө биз. Дэмий хүүхдийн сэтгэл догдлуулаад зүгээр.
"Хөөе хөөе! Сургуулийн дажгүй хөвгүүд сагс тоглож байна!"
Хүүхдүүд шуугилдан, сагсны талбай руу гүйгээд байв. Сылги бид хоёр тэднийг даган очтол, Жонгүгийн найзууд бас манай ангийн Хусог Жин Тэмин гурав талбай дээр цуг зогсож байх нь тэр. Дээбакк Жонгүг бөмбөг залчихсан... энэ харцыг нь ээ.
"Жонгүг сагс тоглодог байжэээ"
Сылги ч мэддэггүй юм байна. Гэхдээ Жонгүг яг л эр хүн шиг харагдаж байна. Тогооны хүн нь болсон ч харамсахгүй л юм байна.
Ad/ тайлал хэсэг ороод явдаг болноо одооноос
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.