Зугаалгаар явах өдөр хоног ойртоод байдаг... ээж зөвшөөрөөгүй хэвээрээ л байна. Урдуур хойгуур нь өчнөөн л гүйлээ, нэмэр алга даа. Хог гэж."Одоо ч больё доо... ээж угаасаа үгүй гэвэл тэгээд л үгүй. Та хэд минь сайхан аялаад ирээрэй"
Уг нь ингэж хэлэхийг үнэхээр хүсээгүй юмсан. Жон Жонгүгтай бас Сылгитэйгээ мөн саяхан найзалсан найзуудтайгаа их сайхан зугаалаад ирнэ гэж бодож байсан даа. Айй, хорвоо гэж.
"Тэгвэл би явахгүй!!"
Гэнэт л Жонгүг хошуугаа унжуулаад, гараа элгэндээ эвхээд суучхав. Найзууд нь Жонгүгийг шоолон утсан дээрээ бичлэг хийх аж.
"Хошуу чинь уналаа штээ Жонгүгаа!!"
Намжүн Жонгүгаар тоглон ийн хэлэхэд Жонгүг тоосон ч юмгүй, биеэ хураан газар ширтэн сууна.
"Яагаад? Чи яв л даа... тэнд хөгжилтэй штээ!"
Жонгүгийн хажууд очиж суутал, Жонгүг над руу харан гарнаас минь атгалаа.
"... чи байхгүй байхад юу нь хөгжилтэй гэж? "
Нүүрэнд минь бяцхаан инээмсэглэл тодрон, Жонгүгийн хэлсэн үгэнд уяран хайлж сууна. Харин бусад нь худлаа огиж байгаа дүр эсгэж байв.
"Тэгвэл Жонгүгийг чамд өгье! Чи наадхаа бүүүр ав!!"
Жонгүг хажуудаа байсан ундааны савыг Юнги рүү шидчихэв. Тэхён ч алдалгүй бүгдийг нь бичиж авж байлаа.
"Хэдэн жилийн дараа үзээд хэдүүлээ үхтлээ инээлдэх байхдаа!"
Ad/ hahaaa
YOU ARE READING
•𝓼𝓱𝔂 𝓫𝓸𝔂•
FanfictionЭнгийн тайван амьдралд минь гэнэт нэг сэргэлэн охин гараад ирсэн.