0 | Тэр

1.3K 77 2
                                    

Олон араншны эмгэг.

Өөрийн дотор олон хүн байгаа мэт мэдрэмж төрдөг, өнөөдөр хэвийн байгаа ч орой нь эсвэл маргааш нь шал өөр хүний дүрд хувирах гэх мэт үйлдэл хийдэг.

Одоогоор түүнд илэрсэн араншин нийт долоо. Өдөр болгон өөрчлөгдөх түүний дүр. Бүгд өөрийн гэсэн нэр болон зан ааштай.

Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Гэхдээ эмч түүнийг бүрэн эдгэрнэ гэсэн.

Би түүнд эдгэрэхэд нь туслах хэрэгтэй юу?

Эсвэл...

Зүгээр л тоохгүй орхих хэрэгтэй байх.

Бид хоорондоо хойд ах дүүсээс өөр холбоогүй шүү дээ.

Ээжийн хийсэн тэнэг сонголтоос болж би яагаад зовох ёстой юм?

Тийм ээ, ингэж бодох үе зөндөө байсан.

Түүнтэй маргалдах бүртээ.

Гэхдээ би түүнийг өрөвдсөн.

Явдалтай эцгээсээ болж сэтгэл гутралд орсон нь эцэстээ түүнийг ийм өвчтэй болгосон байх.

Тэр үнэхээр азгүй.

Энэ өвчин их ховор гэсэн шүү дээ. Гэтэл тэр тусчихсан байна бас над шиг өөрөөсөө бусдыг боддоггүй нэгэнтэй хамт байхаар болчихлоо.

Гэхдээ би одоо хүртэл түүнийг яг хэн гэж дуудах ёстойгоо мэддэггүй.

Эхний өдөр тэр Жонвон байсан ч маргааш нь Ники болоод хувирчихдаг. Дараагийн өдөр нь И Хисын.

Харин дараа нь тэр хэн байх бол. Магадгүй Сонхүн?

CHARACTER |Completed|Where stories live. Discover now