Шинэ гэр бүлтэйгээ угтсан анхны өглөө. Хамтдаа өглөөний цай ууж байгаа нь ч анхных.
Хойд эцэг болон ээж хоёрын хоорондоо инээлдэн юм ярилцах чимээ л байшинг дүүргэж байгаа нь ямар нэгэн зүйл дутуу мэт санагдуулж байгаа нь хачин.
Гэхдээ тэр дутуу зүйл нь түүний инээмсэглэл болон эелдэг хоолой байсныг хэн мэдэх билээ?
Хүн болгоны өөдөөс инээмсэглэн суух түүний дүрийг үгүйлж байгаагаа өөрөө ч мэдсэнгүй."Хисын, Ханыл бидэнд та хоёрт хэлэх зүйл байна"
Эцэг гэх нэгэн инээдээр дүүрэн яриагаа дуусгачхаад дахин өөр яриа эхлүүлсэнд нь түүн лүү харцаа чиглүүллээ.
"Хисын аав чинь чамд юм хэлж байна" түүнийг эцэгтээ анхаарлаа хандуулалгүй утсаа ширтээд байсанд ээж нэмэн хэлсэн нь энэ байлаа.
"Хагас сайн өдөр... Жэй" түүнийг аавынхаа үгийг тоохгүй байсанд хойд эцэг маань хэсэг бодолхийлснээ амандаа учир битүүлэг зүйлс шивнэв.
Тэгээд урагш болж суун "Жэй? Надад хэлэх зүйл байна" хэмээн болгоомжтойгоор хэлсэнд энэ нэрийг сонссон тэр одоо л нэг юм утаснаасаа харцаа салган аав луугаа харлаа.
Миний анх харсан тэр яг хэвээрээ байгаа ч өөр зүйл илэрхийлэх инээмсэглэл болон үйл хөдлөл нь л түүнийг шал өөр нэгэн мэт болгох нь хачирхалтай.
Хойд эцэг минь удахгүй Америк явж биднийг сургуулиа төгстөл тэнд амьдрах тухайгаа мөн намайг Жэйн сурдаг сургууль руу шилжүүлэх болсноо ч хэлсэн юм.
Харин энэ нь намайг үнэхээр бухимдуулж байна. Амьдралд минь гэнэт л орж ирсэн нэгэн ирээдүйг минь хүссэнээрээ шийдэж буй нь үнэхээр шударга бус биш гэж үү?
"Хэний дураар? Би уул нь зөвшөөрөөгүй юм сан? Тэгээд ч тэр баячуудын сургууль чинь надад тохирохгүй"
Дургүйцлээ илэрхийлж, чадлаараа эсэргүүцэж байгаа ч нэмэр алга.
"Чимээгүй бай И Ханыл! Тайлбар тавих хэрэггүй! Энэ хүн бол чиний эцэг гэж хэдэн удаа хэлэх юм? Түүнийг бага ч болов хүндэл. Үг-"
"Тийм шүү, түүний зөв. Миний сурдаг дээд зэрэглэлийн сургуульд Ханыл шиг доод зиндааныхан хэзээ ч тохирохгүй"
Түрүүнээс хойш чимээгүй суусан Жэй ээжийн үгийг таслан хэлсэн нь энэ байлаа.
Тэгээд сандлаа хойш хүчтэй түлхэн босоод "Өглөөний цай амттай байлаа ааваа, ээжээ бас манай дүү Ханыл. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй"
Тэрээр басамжилсан хэдэн үгсээ урсгачхаад цааш явахад нь түүнийг хэн ч хориглож зүрхэлсэнгүй. Хөлийн чимээ нь бага багаар холдсоор удалгүй хаалгаа хүчтэй хаах чимээ л сонсогдсон юм.
Түүний хэлсэн үгс яг л доромжлол шиг санагдсан ч би гомдсонгүй. Харин ч баярлаж байна.
Тэр миний үгийг хүлээж авсан анхны хүн учраас.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21