43 | Зөв алхам - Төгсгөл

515 88 12
                                    

Үхэл гэдэг нь үнэн юм болохоороо гашуунаар төгсдөг юм. Гэхдээ үхэл бол зовлонт амьдралыг дуусгах гагцхүү зөв алхам.

Үүнийг хэзээ ч хийхгүй хэмээн боддог байсан ч би одоо тэр сонголтоо биелүүлэхээр зогсож байна.

Хойд эцгийнхээ анхаарлыг албаар татах гэсэн мэт түүний хувийн барилгын дээвэр дээр зогсох өөрийгөө шоолох шиг.

Хэдийдээ амьдрал гэгч зүйлээс ингэтлээ уйдчихсанаа...

Хэзээ амиа хорлох зоригтой болчихсоноо...

Амьд байхын зовлонгоос салахыг хүссэн шуналаа, хайртай нэгнийхээ тэвэрт байх хүслээ, түүнийхээ царайг өдөржин ширтэж, зөөлөн уруулыг нь амтлахыг хүсэх мэдрэмжээ дарж чадаагүй дээ би одоо энд зогсож байх шиг байна.

"Ханыл?! Охин минь..." юу ч үл бодогдох тархийг минь сэргээх мэт хэн нэгний хоолой чихэнд дуулдлаа.

Сүүлийн үед хамгийн их харж буй нулимсаа шувтарчхаад хойно уйлан зогсох ээжийгээ хараад багахан инээмсэглэв.

Уучлаарай ээжээ... өрөөл нэгнээс болж амиа егүүтгэх гэж буй охиныгоо. Таны яриад байсан жинхэнэ хайртайгаа учирчихсан болохоор л би ийм зүйл хийж байна.

Энд ганцхан ээж минь байсангүй. Хойд эцэг, цагдаагийн ажилтан, хэрэгт дурлах хөндлөнгийн нэгэн гээд л...

Хэдийдээ ийм их хүн цуглачихдаг байна аа?

"И Ханыл?!" энэ удаад өнөөх л сонсохын хүслэн болсон нэгний хоолой дуулдаж, түүнийг харахыг хүссэндээ инээмсэглэсээр хойш эргэж харав.

Тэр минь ирчихжээ. Гэхдээ яагаад уйлаад байгаа юм бэ?

Болохгүй юм сан. Хэрвээ ийм байдалтайгаар нааш хараад байх юм бол зүгээр орхиод явчхаж чадахгүй шүү дээ.

Түүнийгээ эцсийн удаа тэврэхээр доош буух гэсэн ч...

Салхи хүртэл үхэхийг минь хармаар байгаа бололтой зөөлнөөр түлхэж, тэнгэр миний үхлийг дэмжих мэт сүүлчийн харах нарыг минь үүлээр хаачихлаа. Бороо ч бас урсах нулимсыг минь угаахаар ирчхэж.

Сүүлийн удаа харсан түүнийхээ царайг бодолдоо төсөөлөн зүрхэндээ мөнхлөхдөө би инээж байлаа.

Доош хурдтайгаар унах би...

Гэхдээ...

Нулимс дүүрэн нүдээрээ тэнгэрийг ширтэн байхад минь Хисын энэ бүхнийг эсэргүүцэх мэт хойноос минь үсэрчихсэн юм.

Хачин хийгээд сонирхолтой тэр одоо ч хэвээрээ.

--

Өндөр барилгын дээвэр дээрээс унах охин болон хөвгүүн. Тэдний хийсэн хамгийн тэнэг хийгээд жаргалтай алхам магад энэ байсан байх.

Тэд хоорондоо харцаараа ярьж байна уу гэмээр инээмсэглэн, нэгэн лүүгээ тасралтгүй ширтэнэ.

"Би энэ бүгдийг зүүдэлж байсан юм байна, Хисын? Чамайг өндөр барилга дээрээс унаж байхыг. Гэхдээ энэ бүхний эхлэл нь би өөрийгөө байсныг мэдсэн бол ийм зүйл хийхгүй байх байсан юм"

"Битгий ийм зүйл ярь, Ханыл. Чи зөв гэж бодсон болоод л ийм алхам хийсэн. Би чамд итгэж байна. Хий дэмий амиа гарздах нэгэн чи биш шүү дээ"

"Гэхдээ, Хисын? Чи яагаад үсэрчихсэн юм? Надаас болоод чи ч бас амьдралаа эцэслэчихлээ шүү дээ"

"Яагаад гэвэл би чамд хайртай, Ханыл. Угаас миний харанхуй амьдралд чи үгүй бол жаргалтай байх аргагүй шүү дээ"

"Чи харамсаж байна уу? Олон жил зовсны эцэст өөрийн сүүдэр байсан өвчнөөсөө салчхаад сайхан амьдралынхаа эхлэлийг үгүй хийчихлээ"

"Би яагаад харамсана гэж? Миний хажууд чи байна шүү дээ. Үргэлж хажуудаа байлгахыг хүсдэг нэгэн минь чи байхад би хэзээ ч харуусал сэтгэлдээ тээхгүй"

"Хайртай шүү, И Хисын"

"Хайртай шүү, И Ханыл. Дараа насандаа дүү гэх харилцаагаар холбогдох нэгэн бус найз охин, эхнэр гэх утгаар хайрлагдах нэгэн минь болж, надтай учраарай"

Ямар ч үед би чамайг хайрласаар л байх болно.

Амьдрахаа больсон ч гэсэн. Энэ амлалт минь хэзээ ч өөрчлөгдөхгүй.


__
За ингээд миний бичсэн анхны бичвэр ийнхүү дуусаж байна. Энэ хүртэл 44 хэсгийн турш алдаа, дутагдал ихтэй бичвэртэй минь хамт байсан бүх уншигчид даа баярлалаа.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now