Чамд ойртох хэцүү байсан ч би оролдож үзсэн. Гэхдээ... төлөөс нь хэтэрхий үнэтэй юм.
Алгадалт... нойрноосоо ч бүрэн салаагүй би хойд эцгээ харсандаа цочин босоход минь тэр шууд л намайг алгадаж орхисон юм.
Харин Хисын түүнийг хойш хүчтэйхэн түлхээд уйлан суух намайг тэврэн, зүгээр эсэхийг минь асуух аж.
"И Ханыл! Энд юу болоод байгааг тайлбарла! Чамайг ахтайгаа нэг гэр бүл мэт дотно болоорой гэсэн болохоос хараал идсэн хайр сэтгэлийн холбоотой бол гэж хэлээгүй биз дээ?!"
Хойд эцэг минь мэдэх бүх хараалаа амандаа урсган, нааш хашхичиж байгаа нь цаанаа л аймар юм. Харин би орилох бүрд нь цочиж, хаанаас ч юм гараад ирсэн айдастаа баригдан уйлж байлаа.
Түүнд алгадуулсандаа өвдсөн болохоор уу? Эсвэл Хисын бид хоёрын харилцаа ингээд дуусаж байгаа учраас уу? Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ гашуун шингэн нь урссаар л байх юм.
"Яагаад зөвхөн Ханыл руу хашхичаад байгаа юм? Би ч бас энэ бүхний нэг хэсэг. Тийм байхад яагаад зөвхөн түүн лүү уурлаж, энэ бүхний талаар тайлбар нэхээд байгаа юм?" Хисын ч бас уйлах нь холгүй хашхичсаар хэлсэн ч надтай адил цохилт л авсан юм.
"Яагаад гэнээ? Сэтгэцийн өвчтэй, галзуу амьтнаас би юуг нь асуух юм? Хараал идсэн, тэнэг хүүхдүүд!" тэр амандаа хараасаар хэсэг өрөөнд холхисны эцэст бид хоёрыг араас нь бууж ирэхийг ширүүн гэг чинь тушаачхаад өрөөнөөс гарав.
Хойд эцэг маань зайлшгүй ажлын шаардлагаар өнөөдөр энд ирсэн ч... яг энэ үеэр нь бид хамт байж таарчихлаа.
"Та хоёрт өөрийн гэсэн ухаан байна уу? Чиний ээж бид хоёр аль хэдийн гэрлэчихсэн байхад, чи хүүгийн минь толгойг эргүүлээд явж байх ч гэж дээ!"
Зочны өрөөний буйдан дээр доош харан суух надад түүний өөдөөс өөрийгөө өмөөрөн хэлчих үг даанч олдсонгүй.
Үнэн шүү дээ, энэ харилцаа угаас болохгүй гэдэг нь. Хүчээр зүүчихсэн ах, дүү гэх нэршилдээ дасаж чадаагүй нь миний л буруу.
"Тийм ээ, та хоёр гэрлэсэн. Нэгэндээ хайртай болоод л тэгсэн байх. Бид ч бас адилхан бие, биедээ хайртай болоод л энэ их догдлолуудаа удаан нууж чадаагүй юм!"
Аль хэдийн нулимс дуслуулсан Хисын буйдангаас хөндийрөн хэлэхэд уурандаа шатаж байна уу гэлтэй харагдах хойд эцэг минь түүн лүү анхааруулах хэдэн үгсээрээ орилж байлаа.
"Амаа тат! И Хисын! Тэр бол чиний дүү!"
"Тэгээд юу гэж? Дусал ч цус холилдоогүй нэгэн минь яагаад хүчээр дүү гэх нэр зүүж, хүсээгүй дүрдээ тоглон зовж амьдрах ёстой гэж?!"
Хисыны үгэнд тэр хэлэх үггүй болсон бололтой хэсэг чимээгүй зогссоны эцэст бугуйн цаг луугаа хяламхийв.
"Ямартай ч... сарын дараа ирэхэд минь бүх зүйл хуучин байрандаа орчихсон байх ёстой шүү! Наад утгагүй харилцаагаа дуусгаж, ах, дүү мэт жүжиглэж сур! Бусад нь надад хамаагүй ч та хоёр л нэгнийгээ хайрлах ёсгүй!"
Түүний ямар ч сэтгэл хөдлөлгүй чулуудчихсан үгэнд Хисын барьж байсан уураа гаргах мэт эргэн тойронд байсан бүхий л зүйлийг газарт шидэн, эвдлэх ажээ.
"Хараал идсэн, солиотой амьтан" хойд эцэг гэх хүн гарахынхаа өмнө хэлсэн үгс.
Гагцхүү Хисынд зориулан хэлсэнд нь багахан уур хүрэв.
Эцсийн, эцэст Хисыныг өвчтэй болоход нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол тэр өөрөө шүү дээ.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21