22 | Хамааралгүй

342 79 2
                                    

Хэдий энэ бүхнийг оройтож ухаарсан ч бид хойд ах дүүсээс өөр холбоогүй шүү дээ. Энэ бол миний мэдэх ганц үнэн.

"Та хоёр үерхээд байгаа юм уу?" Бомгю намайг маргаашаас хичээлдээ ирэхийг сануулсаар цааш явахад Хисын хаанаас ч юм гарч ирэн хэлсэн нь энэ байлаа. Ганцаараа...

Түүний асуулт надад тийм ч хамаа байсангүй хариу хэлэлгүй угаалгын өрөөг зүглэхэд тэр намайг дагасаар л байх аж.

Өнөөдөр үнэхээр хэтэрхий их уйлчхаж. Нүд минь аль хэдийн бүлцийж хавдсан байх бөгөөд үүнээс гадна хамар болон хацар минь улайсан харагдана.

Хисын холдох шинжгүй хажууд зогсоод байсанд хаалгаа хаалгүй орхиод, хүйтэн усаар нүүрээ угааж эхэллээ.

Хэсэг тэгж зогссоны эцэст хавдар нь бага зэрэг буусан ч улаан хэвээр байх нүдээ дарсаар угаалгын өрөөнөөс гарахад Хисын нүүрэн дээр минь байх гарыг холдуулав.

"Битгий халуун гараараа дараад бай. Нэмээд хавдчихна" тэрээр зөөлөн хийгээд захирангуй хоолойгоор ийн өгүүлчхээд намайг зочны өрөөний буйдан дээр суулгалаа.

Тэгээд ууттай мөс авчран нүдэн дээр минь тавих зуураа асуух ажээ.

"Хариулахгүй юм уу? Бомгю та хоёр үнэхээр үерхээд байгаа хэрэг үү?"

"Харин ээ, үерхэж байгаа гэвэл худлаа ярьсан болчих байх"

Түүнийг асуултдаа тодорхой хариулт авах хүртлээ салахгүй гэдгийг нь мэдсэндээ ийнхүү хариулсанд би түүний бяцхан инээд, баясгалантай нүдийг олж харлаа.

"Хисын? Чи яагаад Бомгюд тэгтлээ дургүй байдаг юм?"

"Хэрвээ би шалтгаанаа хэлчихвэл чи түүнээс зайгаа барих юм уу?"

"Харин чи Хисын, намайг Мисонд дургүй гэвэл түүнээс салж чадах уу?" асуултынхаа хариуд асуулт авсан тэр бага зэрэг хөмсөг зангидав.

Тэгээд нүдэн дээрээс минь мөсөө аван нааш бага, багаар дөхсөөр "Хэрвээ чи хүсвэл..." хэмээн шивнэн хэлсэн үгс нь хоосон гэрт хангалттай сонсогдсонд би хөмсгөө өргөн "Юу?" хэмээн асууж амжив.

Харин Хисын хариу хэлээгүйн дээр хоорондын зайгаа миллиметр бүрээр нь үгүй хийн уруул руу минь тасралтгүй ширтэж буй нь намайг амьсгалаа түгжихэд хүргэв.

Өндөр хамар нь хацрыг минь шүргэж, халуун амьсгал нь нүүр гижигдэх үед би нүдээ аньсан чигтээ түүнийг түлхэж орхилоо.

Тэр гайхсан бололтой нүд нь томрон нааш хэсэг ширтэв. Удалгүй юу хийх гэж байснаа ухаарсан мэт толгойгоо зөөлөн цохиж эхлэхэд нь би юу ч хэлэлгүй өрөөгөө зүглэлээ. Ард түүний өөрийгөө зүхэх сонсогдсон ч надад эргэж харах зориг байсангүй.

Хацар минь шатах мэт халуун оргиж, зүрх гараад ирэх нь холгүй түргэн цохилж байлаа. Салганаж ядах гараа хүчтэйхэн атгасаар арайхийн өрөөндөө орж ирсэн даруйдаа хаалгаа хаан, түгжив.

Болохгүй шүү дээ, Ханыл. Ингэж догдолж, сандарч бас хайрлаж болохгүй.

Бид чинь зүгээр л нэг хойд ах дүүс.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now