Хайрлана гэдэг гэм биш. Харин хайрыг ойлгодоггүй нэгэн л гэмтэн хийгээд хамгийн өрөвдөлтэй нь.
"Намайг уучлаарай, Ханыл! Би тийм зүйл хийхийг үнэхээр хүсээгүй юм шүү. Зүгээр л чамд атаархсанаасаа болоод л тийм зүйл хийчихсэн юм"
"Атаархсан? Миний юунд-"
"Ханыл, түүний үгийг битгий тасал" хэлсэн зүйлд нь гайхан уулга алдсанд Бомгю надад ийнхүү санууллаа.
Тэгээд түүнийг үргэлжлүүл гэх шиг нудрахад өнөөх хөвгүүн хүндээр санаа алдав.
"Энэ жоохон гаж санагдаж магадгүй л дээ. Гэхдээ би чамайг Бомгютай дотно байхад чинь дургүй. Цуг инээлдэхийг чинь ч харахыг хүсдэггүй. Зүгээр л цаг үргэлж Бомгю чамд анхаарал тавьж, гэрт чинь хүргэж өгч байгаа нь миний дургүйг үнэхээр их хүргэдэг. Тэр ч бүү хэл хүнтэй цуг суух дургүй тэр чамайг хажууд нь суухыг шууд л зөвшөөрчихсөн. Үнэхээр шударга бус"
Утгагүй хэдэн үгсээ наана, цаана оруулан урсгахдаа нулимстай нүдээрээ нааш цоо ширтэхэд л би түүнийг бидний хойно суудаг өнөөх чимээгүй сурагч болохыг анзаарав.
"Арай чи...?" хажууд суух Мисон уулга алдан амаа дарвал өнөөх хөвгүүн итгэлтэй гэг чинь толгойгоо дохисоор "Тийм ээ, би Бомгюд сайн"
Түүний үгэнд Бомгюгаас бусад нь цочирдсон харагдана.
Хайрыг нь үгүйсгэсэндээ бус зүгээр л хэтэрхий шулуун аашилсанд нь тэр. Зоригтой загнаж хайртай нэгнээ хажуудаа авах гэсэн хүслийг нь үнэлсэндээ л тэр.
Харин би... харахаас өөрийг үл чадах арчаагүй нэгэн. Үгээрээ дамжуулан сэтгэлээ илэрхийлэх зориггүй...
"Дахин уучлалт гуйя. Би Бомгюд үнэхээр их хайртай. Харин тэр хайр минь чи гарч ирснээр хардалт хийгээд харамлах сэтгэл болоод хувирчхаж. Хүссэндээ тийм зүйл хийгээгүй юм шүү. Зүгээр л түүнийг гэсэн сэтгэлдээ сохорч түүнийгээ хайр хэмээн андуурчхаж... уучлаарай" дахин нэг уучлалт гуйхад нь би түүнийг өрөвдөх шиг болов.
Гүйцэд эдгээгүй шарх нь гашуун нулимсанд нь хорсож буй нь надад хүртэл мэдрэгдэх шиг.
Тэр хайрласныхаа төлөө зодуулж, сэтгэл гаргасныхаа хариуд шархалсан. Ганц алдаа нь гэвэл бусдыг хорлох гэсэн гэм нь л байх.
Яриан дундаа газар өвдөглөчихсөн түүнийг Бомгю түшин босгоход Хисын юу ч хэлэлгүй өрөөг орхилоо. Мисон ч бас ардаас нь гарахад Бомгю ярьж эхлэв.
"Сэтгэлийг чинь хүлээж аваагүйд уучлаарай. Гэхдээ надад сайн хүн байгаа. Үүнийг ч бас чи аль хэдийн анзаарсан байх. Юу гэх гээд байна вэ гэхээр чамд надаас илүү нэгэн олдоно. Чамайг ойлгодог, халамжилдаг, хайрладаг нэгэн"
Шивнэх шахуу яриаг нь арай хийн сонсож байгаа ч нулимс дуслуулан суух өөрийгөө зүхэх шиг. Хэн нэгэн надаас болж ийм байдалд орсон нь бүр ч сэтгэл өвтгөм юм.
"Гуйх зүйл байна. Намайг ижил хүйстнээ сонирхдог гэдгийг сургуулийнханд хэлэхгүй биз дээ?" гэрээс гарахынхаа өмнө Тагсу ийнхүү асуусан юм.
Тагсу... тийм ээ, түүнийг Ким Тагсу гэдэг. Миний хойно суудаг чимээгүй хийгээд ухаантай нэгэн. Манай ангийн сурагч.
Түүний асуултад би инээмсэглэн "Мэдээж би хэнд ч хэлэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт чамайг сонирхлынхоо талаар хүмүүст зоригтойгоор хэлж чаддаг болно гэж найдаж байна"
Үгнийхээ хариуд би түүний бас Бомгюгийн инээмсэглэлийг авч чадсан юм.
Тагсу толгой дохин, гараа даллан "Баярлалаа бас баяртай" хэмээсээр гэрээс гарлаа.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21