20 | Буруутан

337 73 0
                                    

Чи мэдэх үү? Би байгаа болохоор жүжиг чинь илүү сонирхолтой болж буйг. Муу дүр байдаг болохоор л сайн дүр ялгарч харагддаг шиг.

"Бомгю? Энд?"

"Чамайг л хүлээж байлаа. Яагаад утсаа авахгүй байгаа юм?"

"Нээрээ тийм, миний утас" өөртөө ийн шивнэхдээ эмнэлэг рүү явах гэж хэтэрхий яарснаасаа болоод гэрт үлдээснээ саналаа.

"Ямар хэргээр ирсэн юм?" утсаа хайхаа болин халааснаасаа гэрийн түлхүүрээ гаргах зуураа асуувал тэр юм хэлэх гээд чадахгүй байгаа бололтой хэсэг зогсов.

Тэгээд "Гараад ир!" хэмээн дуугарахад нь цаахна байх модны цаанаас нэгэн хөвгүүн гарч ирсэн нь өнөөх Хисыны зодсон нэгэн байж таарсан юм.

Түүнийг харсан даруйд хөмсгөө зангидахад Бомгюгийн хоолойгоо засах сонсогдов. Би хөмсгөө зангидахаа больсон ч нүүрэн дээрээ ширүүн харц нэмэн, халаасандаа гараа хийгээд "Тэр хэн юм?"

"Зүгээр л, буруу зүйл хийсэн нэгэн. Бас тэр чамд их чухал зүйлийн талаар хэлнэ. Тийм биз дээ?" сүүлийн үгээ хэлэхдээ өнөөх хөвгүүн лүү харцаа чиглүүлбэл тэр толгой дохиж байгаа харагдана.

"Ямартай ч дотогш орцгооё. Тэгээд тухтай ярилцъя" хаалгаа томоор нээн ийнхүү хэлэхдээ би инээмсэглэхгүй байж чадсангүй.

Намайг эвгүй байдалд оруулсан нэгэн юуны талаар үлгэр зохиох нь сонирхолтой санагдсан болохоор л тэр байх.

Гэр лүү ормогцоо тэдэнд уух зүйл хийж өгөн утсаа авахаар өрөө лүүгээ явлаа. Тэгээд буцан бууж ирэхэд хүнтэй уулзана гээд явсан Хисын үүдэнд зогсож байх агаад түүнтэй хамт Мисон байгаа харагдана.

Мисон луу хялам хийн "Та хоёр-"

"Бид хоёр үерхэж байгаа" үгийг минь таслан ийнхүү хэлэхдээ тэр аль хэдийн буйдан дээр тухалсан Бомгю луу муухай харж байлаа.

Тэдний үерхлийн мэдээнээс илүү яагаад надад хэлж байгаа нь хачин санагдав. Ялангуяа ийм үед гайхуулах мэт хэвийн дуугаар урсгачхаад, ичигчгүй өөр нэгэн лүү харц шидэн зогсож буй нь үнэхээр л хачин юм.

Би гайхсангүй, сэтгэлд минь гуних мэдрэмж торох ч нүүрэндээ ил гаргасангүй. Магадгүй энэ бүхэнд эртнээс бэлтгэлтэй байсан болоод л тэр байх.

Анхнаасаа минийх болохгүй гэдгийг мэдсэн үеэсээ иймэрхүү мэдээнд сэтгэлээ бэлдчихсэн байсан өөрийгөө анх удаа магтаж буй минь энэ.

"Сайн байна, Ханыл" ямар ч нүүрний хувиралгүй зогсох би өөртөө ийнхүү шивнэчхээд "Аан..." гэхээс өөр авиа гаргасангүй.

Тэднийг тоолгүй одоо болтол чимээгүй суух өнөөх хөвгүүний өөдөөс харж суугаад "Тэгээд надад юу хэлэх гээд байгаа юм бэ дээ?"

Ийнхүү асуухад тэр хөвгүүн нааш харалгүй Мисон луу хэсэг ширтэв.

"Н-Нөгөө... б-би, намайг уучлаарай" гацаж түгдэчсээр хэлэхдээ тэр түүнээс харцаа салган доош харлаа.

"Та хоёр явахгүй юм уу?" энэ удаад Бомгю дуугарах бол Хисынд хэрүүл хийх хүсэл алга бололтой хажуудаа зогсох Мисоныг хөтлөн цааш явах гэхэд тэр байрнаасаа хөдөлсөнгүй.

Харин миний хажууд ирж суун "Би энд үлдмээр байна. Энэ хөвгүүн нөгөө Ханылын зургийг зарлалын самбар дээр байрлуулсан нэгэн мөн байхаа?"

"Тийм ээ, мөн. Гэхдээ энэ чамд хамаагүй асуудал шүү дээ. Зүгээр л явцгаая" Хисын түүнийг ятгах мэт дуугарахад Мисон толгой сэгсрэв.

Тэгээд хойш буйдан налж суугаад "Яагаад надад хамаагүй гэж? Найзыг маань эвгүй байдалд оруулсан нэгэн яаж уучлалт гуйхыг хамаар байна шүү дээ"

Би лав түүнтэй найз байснаа санахгүй юм байна.

Хисын бууж өгсөн бололтой түүний хажууд ирэн суумагц Мисон хоолойгоо засан, өнөөх хөвгүүн лүү харц шидэн "Тэгээд ярь л даа. Би ч бас сонсмоор байна"

Юу гээч уур амьсгал вэ? Үзэн ядалт хийгээд гуниг мэдрэгдсэн энэ орчинд хэр удаан тэсэхээ мэдэхгүй байгаа ч Мисон...

Тэр яагаад энд хорогдоод байгаа нь сонирхлыг минь татаж байгааг нуух юун.

Гэхдээ түүнийг үстээд гэрээсээ гаргавал дараа нь Хисын надад уурлах байх даа?

CHARACTER |Completed|Where stories live. Discover now