12 | Хохирогч

345 70 3
                                    

Нүдээ аниад үгэнд чинь итгэсэн ч, чихээ таглаад үйлдлийг чинь дагаж чадахгүй нь. Эцсийн хохирогч нь би л байх учраас.

"Чи яагаад түүнтэй цуг ирж байгаа юм?"

Сургуулийн хашаагаар ормогц Хисыны ууртай хоолой сонсогдсон ч түүнийг тоолгүй хажуугаар нь зөрлөө.

Харин тэр гараас минь барьж зогсоон "Хариул, Ханыл! Чи яагаад хараал идсэн Чой Бомгюгийн машинаас бууж байгаа юм?"

"Чамд хамаагүй асуудал"

"Яагаад хамаагүй гэж? Чи миний дүү, И Ханыл!"

"Харин чи бол зүгээр л миний хойд ах. Тийм байхад би яагаад чамд бүх зүйлээ тоочих хэрэгтэй гэж? Зүгээр л тэр Мисондоо анхаар"

Саяхан харсан тэдний хоорондоо ярилцан инээлдэх төрх толгойд буун хажууд байх Бомгюг яаруулсаар сургууль руу орох гэхэд тэр шууд л Бомгюг цохчихсон юм.

"Хариул гэж байна Ханыл! Яагаад энэ новшийн машинаас бууснаа, яагаад цуг ирснээ тайлбарла гэж байна"

Тэр аль хэдийн Бомгюгийн дээр гарч суусан байх агаад дэлбэрэх гэж буй аятай улайссан нүдээрээ намайг цоо ширтэж байлаа.

Хүндээр амьсгалан түнхэлзэх цээжээ дарж ядсаар нааш харахад нь би түүнийг анхаарахаасаа илүү Бомгюг яагаад эсэргүүцэхгүй байгааг нь гайхаж байлаа.

"Тэгж их мэдэхийг хүсээд байгаа юм бол... сургуулиа ололгүй төөрчихсөн байхад тэр сайхан сэтгэл гаргаж намайг энд хүргэж ирсэн юм"

Хүндээр санаа алдан Хисыны нүд лүү ширтсээр "Харин намайг орхиод явчихсан хойд ах маань надад тусалсан ачтаныг зодож байна"

Гараа элгэндээ аван хэлэхэд тэр сая нэг юм Бомгюгаас хөндийрч босон зогслоо.

Түүнийг яагаад ингэж аашлаад байгааг нь гайхахын сацуу надад санаа зовж буй мэт дүр эсгэж буй нь таалагдсангүй.

Хэдийдээ би түүнд ийм их хамааралтай болчихсоныг...
Бараг л үг солилцдоггүй бид хэрэлдэх нь холгүй зогсож байгаагаа...
Түүнийг орхиод явчихсанд нь гомдох өрийгөө ч...
Би огт ойлгохгүй нь.

Түүний гаргах ааш бүрийг нь өвчтэй нь холбохоос залхаж гүйцлээ. Зүгээр л ах дүүсийн харилцаатай гэр бүл хэвээрээ үлдэцгээе.

--

Ханылыг явсны дараа Бомгю хувцасныхаа шороог гөвсөн болчхоод "Бүх зүйлийг сэтгэл хөдлөлөөрөө шийддэг хэвээрээ байх шив"

Саарал үстийн шивнэх шахам хэлсэн үгэнд Хисын түүнийг шууд л заамдаж авсан ч Бомгю түүнд ямар нэг зүйл хэлэхэд гар нь тэр дороо сулрах ажээ.

Тэгээд хойноо зогсох Мисоныг дагуулсаар цааш явахад Бомгю бага зэрэг инээвхийлэн "Үнэхээр түүнд сайн болчихжээ? Ханыл мэдвэл ч гуниглах байхдаа?"

Зэвүүцэн ширтэх нүд нь Ханыл гэх нэр толгойд нь орж ирмэгц зөөлөрч саяхан авсан шархандаа нэг хүрчхээд хүчээр шахуу инээмсэглэх ажээ.

"Би Мисонд хэлэх хэрэгтэй юу? Чамайг сэтгэцийн эмгэгтэй гэдгийг?"

CHARACTER |Completed|Where stories live. Discover now