35 | Шийдэл

282 62 1
                                    

Тэр надад халамж хийгээд хайрыг мэдрүүлдэг ч би түүнд чухам юуг өгдөг бол?

"Тэр энд юу хийж байгаа юм?" гэрийн үүдэнд байх Мисоныг харсан даруйдаа хөмсөг зангидан асуухад минь Хисын зүгээр гэх шиг дохив.

Эмчийн хэлснээр түүний сэтгэл санааг тайван байлгах ёстой учир би дахин юм хэлж зүрхэлсэнгүй.

Хисыны гараас илүү чанга атган, хөмсөг зангидсаар түүнийг зүглэлээ.

"Энд юу хийж байгаа юм? Мисон?" надаас ч түрүүлэн Хисын ийнхүү асуусанд Мисон торох зүйлгүй хариулах ажээ.

"Чамтай ярилцах хэрэгтэй байна"

"Бидний хоорондын харилцаа аль хэдийн үгүй болчихсон шиг санагдах юм"

"Уучлаарай, Хисын. Гэхдээ чамд хэлэх зүйл байна. Тиймээс надад хэдхэн хором зарцуулчих" сүүлийн үгээ хэлэхдээ нааш харахад нь түүнийг хоёулхнаа ярилцахыг хүсэж буйг нь ойлгон гэр лүүгээ орлоо.

Тэд хэсэг ярилцсаны эцэст Хисын орж ирэн, хажууд минь суусаар намайг зөөлөн тэврэв. Тэгээд толгойгоо мөрөн дээр минь тавин урагш харсан чигтээ хүндээр санаа алдах ажээ.

"Тэгээд... Мисон юу гэж байна?" түүнийг гунигтай байгааг анзаарахдаа ийнхүү асуувал тэр дахиад л санаа алдав.

"Тэр уучлалт гуйсан. Чамаас бас надаас"

"Яагаад?"

"Магадгүй чиний зүйлийг эвдэлчихсэндээ харамссан байх. Харин миний хувьд... мэдэхгүй юм даа..."

Түүнийг ийнхүү хэлэхэд би өөрийгөө өнөөх л хөндлөнгийн нэгэн мэт мэдрэв.

Хисын Мисонд чин сэтгэлээсээ сайн байсныг би мэднэ. Тэдний харилцаа жинхэнэ байсныг ч.

Хэдий тэд салсан ч одоо болтол нэгнийгээ гэх сэтгэл байгаа мэт санагддаг. Гэхдээ гагцхүү миний харамлах сэтгэл л тэднийг найз гэх ч холбоогүй болгочихсон хэрэг.

"Ханыл, би яг яах ёстой юм бол? Дараа нь харамсахаа мэдэх хэр нь огт больж чадахгүйгээр урагшилчихсан байх юм"

Гэмшил дүүрэн хоолойгоор хэлэхэд нь түүнийг аргадаад хэлчих үг олдсонгүй. Чимээгүй суугаад байсанд тэр дээш өндийн хариулт авахыг хүсэх мэт өөдөөс минь харан суув.

Харин би толгойд орж ирсэн аргадах мэт хэдэн үгсээ юу ч бодолгүй урсгаж орхилоо.

"Хэрвээ хойш ухрах боломжгүй бол тэр чигтээ урагш зориглон алх. Ядаж л чи ямар нэгэн шийдэлд хүрэх болно"

"Тэгвэл би зоригтой хэвээр байж болно биз дээ?"

"Тийм ээ, нэг тиймэрхүү л..." түүний багахан утгагүй асуултад тодорхой хариулт өгсөнгүйд Хисын нүүрээ минийхтэй бараг наах шахам ойртов.

Өнөөх л халуун амьсгал, өндөр хамар хацрыг минь шүргэж, бараг л тогтчихсон дүрэм шиг зүрх минь хурдтай цохилно.

Хацар халуун оргиж, багахан давчдаж эхлэхэд тэр хоорондын зайгаа бараг л үгүй хийсээр асуух ажээ.

"Чи мэдэх үү?"

"Ю-Юуг?" түүнийг ам нээх үед уруул нь хацарт мэдрэгдэж байсанд гацахгүй байж чадсангүй.

"Миний асуулт бүрийн хариулт, бодол бүрийн эцэст чи байдаг гэдгийг. Ямар ч асуудал байсан эцсийн шийдэл минь зөвхөн чи бололтой, И Ханыл"

Бидний хоёр дахь үнсэлт.

Илүү гүнзгий хийгээд утга учиртай.

Ах дүүгийн харилцаа бус...

Гэхдээ бид яг ямар харилцаатай гэж?

CHARACTER |Completed|Where stories live. Discover now