Хайрласан нь хохирогч болон үлдэхэд, татгалзсан нэгэн нь гэмтэн хэмээх нэрийг зүүж буй нь орчлонгийн шударга байдал хийгээд хөдөлшгүй үнэн.
"Түүнээс хол бай, Чой Бомгю!" Хисын өөдөөс нь харан зогсох саарал үст лүү ямар ч сэтгэл хөдлөлгүй ширтэн өгүүлэх бол Бомгю түүний үгэнд зүгээр л инээвхийлэв.
"Үүнийг л хэлэх гэж нааш өөрийн биеэр ирээ юу? Хөөх И Хисын ч их өөрчлөгджээ"
"Чиний мэддэг нэгэн байхаа болиод удаж байна" Хисыны үг Бомгюд инээдтэй санагдсан бололтой доош харан чангаар инээв.
Тэгснээ дээш түүний зүг ширтэн урагш нэг алхаад "Би анхнаасаа л чамайг мэддэг байгаагүй. Миний мэдэх зүйл бол зөвхөн чиний бусармаг байдал, хувиа хичээсэн зан. Гэхдээ би үүнийг чинь мэддэг гэхээсээ илүү мэдэрч байсан юм"
Бомгю хуруугаараа Хисыны мөр лүү чичлэхдээ үзэн ядалт хийгээд, уур хилэнгээ нүдээрээ илтгэх мэт ширүүн харах нь энгийн хүнд аймар байж болох ч Хисынд тийм байсангүй.
"Үүгээрээ чи өөрийгөө надаас илүү гэдгээ батлах гээ юу? Бид адилхан л муу хүмүүс шдээ, Бомгю. Зүгээр л үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй юм. Тиймээс л би чамайг Ханылаас холдуулахыг хичээж байна"
Ямар ч сэтгэл хөдлөлгүй мэт байсан Хисын энэ удаад багахан ёжилсоор хэлэхэд Бомгю урагш дахин нэг алхлаа.
"Тэгээд? Би биш чи түүний хажууд байх эрхтэй гэж үү? Яг ямар утгаар? Чи мэдэж байгаа, Хисын! Надаас илүү хор хөнөөлтэй нэгэн нь чи өөрөө"
Түүний үг худал биш үнэн. Амьдралынхаа ихэнх хугацаанд хэн нэгнийг шархлуулж амьдарсан Хисынд энэ үг хүндээр туссан ч тэр Бомгюгийн өмнө сөхрөхийг хүссэнгүй.
"Больж үз! Чамайг ямар санаатайгаар түүнд ойртож байгааг мэдэж байна. Тиймээс эртхэн больсон чинь дээр"
"Хүн болгоныг өөр шигээ бодох хэрэггүй, И Хисын! Би чамайг бодвол ядаж л хайрлаж мэднэ. Харин миний хайрласан анхны хүн бол Ханыл"
Чин сэтгэл хэмээх үг нь Бомгюгийн нүднээс гэрэлтэж, хайр хэмээх мэдрэмж нь түүний хоолойд гүн шингэсэн мэт санагдах нь Хисыныг яагаад ч юм сандаргаж орхилоо.
"Түүнийг оролцуулах хэрэггүй" Хисыны хэлсэн үг зүгээр л нэг харамлах сэдлийг төрүүлэх ч Бомгю тэдний хоорондын холбоог хамгийн гүн утгаар нь хөндөж орхисон юм.
"Яагаад болохгүй гэж? Тэр чамтай ямар холбоотой болоод чи тэгтлээ уурлаад байгаа юм?"
Энэхэн мөчид Хисын эргэлзээ гэгч зүйлийг нь бүрэн утгаар нь мэдэрлээ. Ханыл түүний хувьд яг хэн гэж? Найз? Дүү? Гэр бүл? Тэр толгой дотор нь эргэлдэх олон хариулт дундаас хамгийн боломжит хувилбарыг нь сонгохдоо багахан сандарсаар "Яагаад гэвэл... тэр миний д-дүү учраас" хоолой нь цааш орон шивнэх шахам хэлсэн нь Бомгюг дахин инээхэд хүргэв.
"Тиймээ, зүгээр л нэг дүү, бүр дусал ч цус холилдоогүй нэгэн чинь. Гэтэл миний түүнээс хүртэж чадахгүй байгаа хайрыг чи тоох ч үгүй уландаа гишгэж байна! Хараал ид! Тэр зүгээр л нэг дүү чинь юм бол надад саад болохоо боль!"
Бомгю сүүлдээ хашхичин, өчигдөр Ханылаас авсан татгалзсан хариугаа санахдаа уйлж орхисон байлаа.
Харин Хисын үгээр ойлголцохын оронд шууд л гар зөрүүлсэн юм. Түүний хүчтэй цохилтод газар унасан Бомгю мэдээж бууж өгсөнгүй.
Ингээд л тэд амьдралд нь гэнэт зочилсон охиноос болж, хүнийг хайрлах сэтгэлийнхээ хариуд, орчлонгийн жам мэт хайрлахын хуульд баригдан нэгэнт холдсон харилцаагаа бүр мөсөн тасалж орхисон юм.
__
шдээ=шүү дээ
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21