Өөр нэгнийг ширтэн инээмсэглэх чи болон түүнийг чинь харан баясах би.
Энэ хэдий өрөвдөлтэй ч би баяртай байна.Түүнтэй үг солилгүй бараг л сар болж байна. Сургууль эсвэл ангид таардаг ч тэр үргэлж Мисонтой явж харагддаг учир ойртож зүрхэлдэггүй юм. Гэрт бол бүр ч таардаггүй.
Гэхдээ өнөөдөр яасныг мэдэхгүй ч тэр намайг оройн хоолоо ид хэмээн дуудсан юм.
Харин би зүгээр л сайхан хоолны үнэрт хууртахын хажуугаар түүнтэй ярилцах ёстой гэх бодолдоо баригдан өөдөөс нь харан сууж байна.
Оройн хоол тайван хийгээд чимээгүй уур амьсгалаар дуусахад Сонү ярилцахыг хүсэх мэт хоолойгоо зассанд би цааш явахаа болин буцан суудалдаа суун түүн лүү харлаа.
"Уучлаарай" удаан хугацаанд чимээгүй суусны эцэст түүний хэлсэн ганц үг.
"Яагаад уучлалт гуйгаад байгаа юм?"
"Мэдэхгүй юм даа, зүгээр л ингэх хэрэгтэй юм шиг санагдаад. Бас энэ хугацаанд гаргасан ааш минь хэтэрхий хувиа хичээсэн байсан болохоор"
Түүнд хариу хэлсэнгүй зүгээр л ширтэн суухад минь чимээгүй орчныг эвдэн түүний утас дуугарлаа.
Тэр хэсэг хэн нэгэнтэй жаргалтай нь аргагүй ярилцсаны эцэст утсаа салган нааш хараад "Тэгэхээр, Ханыл би нэг тийшээ явах хэрэгтэй болчихлоо. Чи ганцаараа байж чадна биз дээ?"
Ямар жоохон хүүхэд биш дээ, тэглээ ч энэ миний хамгийн сайн чадах зүйл.
Сонү яг л хүүхэдтэй ярьж байгаа мэт байсан ч би тоолгүй толгой дохивол тэр инээмсэглэсээр үүд лүү гүйн гутлаа өмсөж эхэллээ.
Тэгээд дээгүүрх хүрмээ өмсөнгөө "Бид эвлэрсэн гэж ойлгож болох уу?"
"Тийм ээ, болох байх..." сүүлийн үгээ шивнэх шахам хэлсэн ч түүнд сонсогдсон бололтой дахин томоор инээмсэглээд "Маргааш хамт хичээлдээ явцгаая"
Тэр орилох шахам ийн хэлчхээд хариуг минь ч сонсолгүй гэрээс гарлаа. Их л яарсан бололтой зам дагуу гүйх нь цонхоор харагдаж, одоо болтол инээмсэглэж буй нь нүдэнд үзэгдэнэ.
Түүнийг Мисонтой уулзахаар явсныг төвөггүйхэн мэдэхдээ дотор минь урагдах шиг л болов.
Гэхдээ маргааш түүнтэй хамт сургууль руугаа явна гэдгээ санахад л өөрийн эрхгүй инээмсэглэж байгаа өөрийгөө гайхаж байна.
Яг л мэдрэл муутай хүн шиг.
Түүнтэй танилцсан цагаас л өөрийгөө ямар их өөрчлөгдөж ойлгомжгүй нэгэн болж буйгаа мэдэж байгаа ч би баяртай байна.
Магадгүй тэр миний хажууд байгаа болохоор тэр байх.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21