Яагаад ч юм нойр хүрэхгүй хэсэг хөрвөөсний эцэст кино үзэхээр болон доош буулаа.
Зузаан хөнжилдөө шигдэн аль хэдийн хоёр кино дуусгасан ч нойр хүрсэнгүй.
"Юу хийж байгаа юм?"
Дараагийн үзэх киногоо сонгож ядан суухад минь ард гэнэт чимээ гарсанд золтой л орилчихсонгүй. Айсандаа салгалах зүрхээ дарж ядсаар эргэж харвал тэр нэлээн нойрмог царайтай зогсож байлаа.
"Чамайг сэрээчихсэн үү?"
"Үгүй ээ, би зүгээр ус уух гэж байсан юм"
Тэр ийн хэлчхээд цааш яван ус уух нь сонсогдож дараа нь хажууд ирж суусанд түүнийг ч бас кино үзэхийг хүссэнийг ойлгон "Ямар кино үзмээр байна?"
Миний асуултад түүний нойр сэргэх шиг болон нүд нь гэрэлтсээр "Аймшгийн кино" гэх нь тэр.
Яахав, үзсэний дараах төсөөллөөсөө болоод хэдэн сараар ч хамаагүй айдастай явдаг ч аймшгийн кино намайг тийм ч их айлгадаггүй.
Тиймдээ ч зөвшөөрөн толгой дохих бол тэр жаргалтай нь аргагүй инээмсэглэн киногоо сонгож байлаа.
Хүүхэд шиг юм.
--
Киноны туршид ямар ч хувиралгүй суусан би түүнд киноноос ч илүү аймар санагдсан гэдэгт итгэлтэй байна.
Кино дуусмагц миний нойр хүрч эхлэн өөрийн мэдэлгүй буйдан дээр унтчихсан байх агаад удалгүй намайг бүлээн зүйл хучиж авсан юм.
Сэрүүн зүүд гэдэг шиг унтаж байгаа ч болж буй зүйлсийг мэдэрч байгаа нь хачин.
Хэсэг хугацаанд мэдрэгдсэн дулаан биеэс холдоход нүдээ нээн харахыг хүсэж байсан ч нойрондоо дийлдэн чадсангүй.
Утасны хангинасан чимээгээр сэрэхдээ би өөрийгөө өрөөндөө байгаагаа анзаарсан юм. Бараг л дуугардаггүй утсанд дуудлага ирсэнд нь гайхан харвал сүүлийн үед олигтой үг солилцоогүй ээж минь байлаа.
Түүнтэй хэсэг ярилцсаны эцэст утсаа таслан цаг харвал бараг л өдөр дуусаж байна.
Өрөөнөөсөө гаран гал тогоог зүглэх үед түүний өрөөнөөс ямар нэгэн зүйлийн ая зогсолтгүй давтаад байсанд хаалгыг нь тогшилгүй онгойлговол видео тоглоомын гараа тэврэн унтах тэр угтаж авсан юм.
Өрөөнд нь орон чимээ гаргаад байсан тоглоомыг унтраан, гарт нь байх тоглоомын гарыг салгахад дээр нь байх бичиг анхаарлыг минь татав.
"Ники. 041015"
Ники гэж түүний өнөөдрийн дүрийн нэр байх? Гэхдээ хойд талынх нь тоо яг ямар учиртайг хэлж мэдэхгүй нь.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21