36 | Түүний бүхэн

270 62 0
                                    

Ойлгохгүй нь... гэр бүл гэх холбоо хэтэрхий бат бөх хэр нь хамгийн хэрцгий хийгээд зөөлөн нь байх юм.

"Жонвон үлдэж ангиа цэвэрлээрэй. Би дараа нь шалгана шүү!" сүүлийн цагийн хичээлийг орсон математикийн багш ийнхүү хэлчхээд ангиас гарахад Жонвон эсэргүүцсэнгүй харин ч толгой дохисоор үлдлээ.

Тэгээд бүх сурагчдыг гарахыг нь хүлээн суух ажээ. Хэрвээ өөр хичээлийн багш эсвэл ангийн дарга түүнд ингэж хэлсэн бол тэр тоох ч үгүй гараад явах байсан даа.

Тэр нэгэнт л цэвэрлэгээ хийхээр шийдсэн бололтой сандлуудаа ширээн дээр тавьж эхлэхэд нь би ч түүнд туслахаар хогийн шүүр гартаа авав.

"Жонвон? Чи математикийн багшаас тэгж их айдаг юм уу?" хогоо шүүрдсэн чигтээ асуувал тэр санаа алдав.

"Айдаг гэхээсээ илүү хүндэлдэг юм. Гэхдээ үнэнийг хэлэхэд, Ханыл?" түүнийг үйлдлээ зогсоон нааш харахад нь би хогоо шүүрдэхээ болин түүн лүү ширтлээ.

"Тэр миний өвөө байгаа юм"

"Өвөө?"

"Тийм ээ, ээжийн минь аав. Ээж аль хэдийн ааваас салж холбоогоо тасалсан ч өвөө үргэлж надтай холбоотой байдаг байсан. Биеийг минь асууж, өвчний талаар ч олон зүйл шалгааж, хааяа эм хүртэл өгдөг юм"

Уйлах нь холгүй зогсох тэр тасралтгүй инээмсэглэх нь түүнийг өвөөдөө хэр их хайртайг илтгэх шиг.

Үнэхээр л математикийн багш түүнийг өнөөдөр Хисын бус Жонвон гэж дуудсан шүү дээ.

"Чи түүнд эдгэж байгаа талаараа хэлсэн үү?"

"Одоохондоо үгүй ээ. Аав намайг түүнтэй уулзахыг хориглодог тул ойртохоос айж байна. Өвөөд муу зүйл тохиолдож магадгүй"

Түүнийг ярьж дуусмагц ангийн урд талын хаалга онгойн гартаа сүү болон кофе барьсан математикийн багш орж ирлээ.

Тэгээд нааш дөхөхдөө Жонвонд сүүгээ өгчхөөд намайг анзаарсан бололтой хоолойгоо засав.

"Жонвон? Би шал угаах ус аваад ирье" багшийг ам нээхээс өмнө ийн хэлчхээд хаалганы хойно байх хувинг авсаар ангиас гарлаа.

Магадгүй тэдэнд ярилцах хугацаа хэрэгтэй байх.

Буцаж ирэхэд минь багш аль хэдийн явсан байх агаад Жонвон ангиа бараг л цэвэрлээд дуусчихсан байлаа.

Түүний бага зэрэг улайсан нүд, норсон хацрыг харахдаа би энэ удаад түүнийг түрүүлж тэвэрсэн юм.

"Яагаад уйлчихсан юм Жонвон? Мм...?" бүсэлхийгээр нь гараа оруулан тэврэхдээ асуувал тэр намайг зөрүүлж тэвэрсээр "Би зүгээр л жаргалтай байна. Урьд нь өөрийгөө орь ганцаар золгүй нэгэн мэт төсөөлдөг байсан ч одоо надад чи болон өвөө маань байна шүү дээ"

"Тийм ээ, би чамд байна"

CHARACTER |Completed|Where stories live. Discover now