13 | Адилхан

352 70 2
                                    

Орооцолдсон утас мэт тайлагдашгүй зангилаан дунд орчихсоноо мэдэж байсан ч хожим нь гарахын хүслэн болохоо яаж мэдэх билээ?

"Ханыл! Хүлээж бай, цуг явцгаая"

Өчигдрийн явдлаас болж түүнтэй таарахгүйн тулд хичээл эхлэхээс бараг цагийн өмнө гэрээсээ гарч буй минь энэ.

Харин хойноос орилсоор, хувцсаа хагас дутуу өмссөн Сонхүн өрөөнөөсөө гарч ирж байгаа харагдсан ч тоолгүй гэрээсээ гарлаа.

"Өглөөний мэнд"

Хаалгаа чанга савсаар гэрээсээ гарахад үүдэнд төсөөлөөгүй нэгэн зогсох агаад хэзээнээс энд байсан нь хачин санагдав.

'"Бомгю? Чи энд юу хийж байгаа юм?"

"Зүгээр л, чамайг дахиад төөрчхөж магадгүй болохоор авах гэж ирлээ"

Одоо л анзаарч байна. Түүний энэ инээмсэглэлийг. Анх харсан ууртай хийгээд их зантай нэгэн одоо өөдөөс минь хүүхдийнх шиг томоогүй инээмсэглэлээ гарган зогсож байгаа нь хачин юм.

Миний хачин гэж тодорхойлсон анхны хүн тэр байсан юм сан. Харин одоо Бомгю ч бас энэ тодотголыг хүртчихлээ.

"Тэр чамтай хамт явахгүй" хойноос Сонхүны хоолой дуулдахад би тэрхэн доороо Бомгютай хамт явах эсэхдээ эргэлзсэнээ нуухгүй ээ.

"Ханыл чиний өмч биш шүү дээ, Хисын" Бомгю түүнтэй дүйцэхүйц өндөр хийгээд түүний урд тулж очин хэлэх нь цаанаасаа л сүрдмээр юм.

Бүх зүйл яг өчигдрийн явдал шиг өрнөж байсан ч өнөөдөр Сонхүн харьцангуй тайван байх агаад уур амьсгал ч ширүүн байсангүй.

"Би зүгээр л дүүгээ зарим нэг олиггүй новшнуудаас хамгаалж байна"

"Хүн болгоныг өөр шигээ төсөөлөх хэрэггүй. Би түүнийг гэмтээхгүй нь тодорхой. Харин чи бол магадгүй л юм"

"Амаа тат Чой Бомгю!" түүнийг яагаад намайг гэмтээхгүй гэдгээ шударгаар хэлэхийн оронд хүлээн зөвшөөрөх мэт Бомгю луу зандарсныг ойлгосонгүй.

Сонхүныг зөөлөн хийгээд ширүүн дуугаар анхааруулахад Бомгю тайван гэх шиг гараараа дохиод Сонхүны гарт цаас атгуулах нь тэр.

Тэгээд мөрөн дээр нь зөөлөн товшоод "Мисоны гэрийн хаяг. Чамд хэрэгтэй байх гэж бодоод олж авсан юм" хэмээн хэлчхээд бугуйн цаг луугаа харан "Одоо явбал яг таарах юм байна" хэмээв.

Бомгю түүний мөрөн дээр дахин нэг товшчихоод намайг цуг явахыг сануулан бид сургууль руу алхаж эхэллээ.

Харин Сонхүн өнөөх цаас луугаа ширтсээр үлдсэн юм.

Үнэхээр Мисоны гэр лүү явах гэж байгаа юм байхдаа?

Бомгю хажууд юу ч юм ярин явахад би хойш гэрийн зүг байн, байн эргэж харж байлаа. Өөрийгөө яагаад ингээд байгааг ч ойлгохгүй юм.

Магадгүй түүнийг цаасаа шидэж хаяад хойноос минь ирнэ гэж горьдсон болохоор л тэр байх.

Бараг л гэрийн бараа харагдахаа болих үед би Сонхүнийг сургуулийн зүг бус өөр тийшээ яаравчлан явж байгааг харсан юм.

Тийм ээ, тэр явчихлаа.

Танилцаад тав ч хоноогүй охиныхоо гэр лүү. Гэхдээ...

Хойш харахаа болин хажууд алхах Бомгюг ширтлээ. Тэр ч бас Сонхүнтай адилхан уулзаад хэдхэн хонож байгаа охиноо гэрээс нь ирж авсан шүү дээ.

Энэ бүхнийг бодох төдийд "Магадгүй бүх хөвгүүд л ийм байх?" гэх бодол төрж хэн нэгэнд хэтэрхий дасаж болохгүйгээ ухаарах шиг.

Гарахыг хүсэж байна... энэ их бодол хийгээд санаа зовнилоосоо.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now