39 | Өвдөлт

255 59 0
                                    

Зовлон шаналлаа бороо болгон асгаруулах чи.
Түүнд чинь норон биеэ өвтгөх би. Бид ямар ч сонголт хийсэн өвдөх л болно.

"Хисын? Одоо болно!" тэр зогсолтгүй хашхиран, эргэн тойронд байсан зүйлсээ солиотой нэгэн мэт цохиж байлаа.

Сүүлдээ зочны өрөөнд байрлах зурагтыг аван шидэхийн алдад л түүнийг арайхийн болиуллаа.

"Хисын? Яагаад байгаа юм бэ? Чи намайг айлгаад байна шүү дээ..." буйдан дээр доош харан хүндээр амьсгаадан суух тэр нулимсаа ширүүхнээр арчих нь надад хүртэл өвдөлт мэдрүүлэх шиг.

"Хисын?" түүнийг гэнэт л инээгээд эхэлсэнд ийн дуудвал тэр нааш харахдаа бүр томоор инээх ажээ.

"Өө, Ханыл. Би нэг тийшээ явах хэрэгтэй болчихлоо. Чи ганцаараа байж чадна биз дээ?" тэр босон цааш явах гэснээ болин ширээн дээрх удирдлагыг аван зурагт асаагаад
"Ханыл? Хоёулаа аймшгийн кино үзэх үү? Бас тоглоом тоглоё"

"Чи гэнэт?" үнэхээр л одоо тэр яг л галзуу нэгэн мэт аашилж байна. Энэ нөгөө эмчийн хэлээд байсан цочрол гээч нь үү?

Хисын гэнэт л гарт байсан удирдлагаа зурагт луу шидэж орхин, хажууд нь зогсох намайг шууд л түлхэж унагаав.

Айснаас минь болж урсах нулимс нүдийг минь бүрхэж буйд баярлах шиг.

Түүний энэ аймшигтай төрхийг,
Өөдөөс минь алхан ирэх түүнийг нэг бүрчлэн харж чадаагүйдээ баяртай байна.

"Ахх, Ханыл. Одоо болтол гэрт маань байгаа хэрэг үү? Яагаад чи өөрийн зиндаанд тохирох газар луу явж болохгүй гэж?" тэр ингэж хэлсэн ч удалгүй эелдгээр инээмсэглэн "Ханыл? Яагаад газар сууж байгаа юм?" гэсээр намайг татаж босгох ажээ.

"Юу вэ? Ханыл? Уйлчихсан хэрэг үү? Яагаад уйлсан юм? Мм...?" Хисын намайг буйдан дээр суулган өөрөө хажууд ирэн тэврэхдээ уйлж байлаа.

Үнэхээр л би түүнийг ойлгохгүй нь. Магадгүй энэ өвчнөөсөө болсон байж мэдэх ч, үүнд хувь хүн өөрөө хамгийн их нөлөөлдөг шүү дээ.

Тэр хажууд доош харан толгойгоо барин суух агаад амандаа юу ч юм үглэж, хааяа нэг чангаар орилох нь намайг хангалттай айдаст автуулав.

Хэсэг хугацаанд босоод явах нь байтугай, түүн лүү ч харж чадалгүй хөшин суусны эцэст Хисын чимээгүй болчихсонд эргэж харвал тэр унтчихсан байсан юм.

Болсон бүх явдал, түүний хэлсэн үгс, үйлдлүүд гээд бүгдийг нь би Ким эмчид хэлээд амжлаа. Харин тэр энэ тухай сонссон даруйдаа нааш ирсэн ба түүний биеийг хэсэг ажиглаж, зарим зүйлсийн талаар асуусны эцэст түүний дахин нэг дүр арилсан байна хэмээсэн нь Жонвон байсан юм.

Үнэхээр л би нэг дэх өдөр түүнийг Жонвон хэмээн дуудаагүйн дээр хөндий хүйтэн, ширүүн төрхтэй Хисыныг л олж харсан юм.

Тийм ээ, тэр өдрөөс хойш. Хойд эцэг минь биднийг харилцаагаа тасал хэмээн шаардсанаас хойш тэр дахиж надтай үг дуугарсангүй.

Яг л аавынхаа үгнээс гарахгүй гэж байгаа мэт.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now