Ганцаар байхаас илүү амар амгаланг ганцхан чи л надад мэдрүүлж чадах бололтой.
"Ингэхэд бид яагаад гүйгээд байгаа юм?"
"Тоглож байна уу Ники? Чи өчигдөр тоглоом тоглож нойргүй хоносноос болоод бид хичээлээсээ хоцорч байна"
Түүнийг чирэн гүйхдээ арай ядан хэлэх бол тэр шууд л гараас татаад зогсоочхов.
"Яагаад байгаа юм? Бид хоцорлоо шүү дээ"
Түүнийг явах шинжгүй зогсоод байсанд цааш ганцаар гүйх гэхэд тэр энэ удаад гараас илүү хүчтэй татсанд түүн лүү асуулт эрэх мэт харвал тэр нэг инээчхээд "Тасалцгаая" гэв.
"Юу?"
"Өнөөдрийнхөө хичээлийг зүгээр л тасалчихъя. Ганцхан өдөр энэ тийм ч их асуудал болно гэж бодохгүй байна"
Тэр ингэж хэлчхээд хариуг минь ч сонсолгүй өөр тийш зүглэж эхэлсэн юм.
Түүнд бараг л арав гаруй минут чирүүлж явсны эцэст ирсэн газар маань кино театр байх агаад тэр нааш тоомжиргүй инээмсэглэчхээд дотогш орлоо.
Үзэх киногоо сонгох гэж тийм ч их хугацаа зарцуулсангүй хэсэг ярилцсаны эцэст аймшгийн кино үзэхээр болсон юм.
Удалгүй кино эхлэх цаг болж танхимд орж ирэхэд өглөөний цагаар цөөхөн хүнтэй байдаг ч энэ удаад тийм байсангүй. Танхимын бараг бүх суудал дүүрчээ.
Ники "Тоглоом тогломоор байна уу?"
"Ямар?"
Ники "Хамгийн түрүүнд айсан хүн нь нөгөөгийнхөө хүслийг биелүүлье"
"Болж байна" кино эхлэхийн өмнө дундаа бяцхан бооцоо тавьсан нь энэ байв.
Өөрийгөө ялна хэмээн бат итгэсэн би бараг л инээмсэглэх нь холгүй киногоо үзэж буй нь мэдэхгүй хүн харвал галзуу юм уу гэмээр.
Гэхдээ кино эхэлмэгц л би ялагдчихсан юм. Киноноосоо айсандаа бус зүгээр л хажууд суух эмэгтэйн хэтэрхий чанга орилооноос цоччихсон болохоор л тэр.
--
Кино аль хэдийн дууссан байх бөгөөд Ники намайг одоо болтол аймхай хэмээн шоолж байлаа.
Түүнд киноноос айгаагүй гэдгээ хэлээд нэмэргүйг мэдсэн тул ярианыхаа сэдвийг өөрчлөхөөр шийдэн түүний өөдөөс харж зогсон "Хүсэл чинь юу юм?"
"Нэг зүйл байгаа ч энийг хэлж болох эсэхээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ хүсэл гэхээсээ илүү халамж. Чамайг биелүүлэх эсэхийг мэдэхгүй юм"
"Юу ч байсан биелүүлнэ ээ" хүлээн зөвшөөрөх мэт тайван хоолойгоор хэлэхэд тэр хойш нэг алхан гараа дэлгээд "Надад тэврэлт хэрэгтэй байна, Ханыл. Зүгээр л бяцхан хүрэлт, дулаан мэдрэмж, би үүнийг л хүсэж байна"
Түүний үг намайг ичихэд хүргэсэн нь тодорхой. Үеийнхээ эрэгтэй хүүхдийг тэврэх нь байтугай хөтөлж ч үзээгүй миний хацар аль хэдийн халуу шатаад эхэлчихсэн ч зориглон түүн лүү ойртсон юм.
Ийм мэдрэмж авч байгаа нь анх удаагийнх. Хэзээ ч салмааргүй мэт дотно үнэр үнэртэж, нойрсуулагчтай гэмээр дулаан байгаа нь цаанаасаа л тухтай санагдаж байна.
Яагаад өмнө нь мэдээгүй юм бол?
Хүнд тэврүүлэх ийм сайхан байдаг гэдгийг.Яагаад анзаараагүй юм бол?
Намайг тэвэрч өгөх хүн хажууд минь байсныг.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21