Чи түүн лүү нэг алхмаар ойртоход би чам луу хоёр алхмаар ойртохыг хичээдэг. Гэхдээ би хасах тэмдэг ашиглачихсан бололтой.
Хоёр долоо хоног. Би хоолой өвдсөн гэх шалтгаанаар хичээлдээ явсангүй.
Харин тэр өнөөх хөвгүүнийг зодсоныхоо хариуд ямар нэгэн шийтгэл аваагүй ч хичээлдээ явалгүй хэд хонохоор шийдсэнээ хэлсэн юм.
"Ханыл, сэрүүн байна уу?"
"Тийм ээ, яасан?" асуултыг минь ч сонсолгүй инээмсэглэсээр орж ирэхдээ тэр өнөөх эелдэг инээмсэглэлээ гаргасан байгаа харагдана.
Шархны лент дүүрэн гартаа аягатай шөл барьсан байх бөгөөд нааш аажмаар дөхсөөр орны дэргэдэх сандал дээр ирж суув.
Тэгээд гарт минь эм, устай цуг атгуулаад уухыг сануулахад нь эмээ уучхаад түүнээс асуух гээд чадаагүй зүйлээ мэдэхээр зориглолоо.
"Жэйк?" түүнийг халбагатай шөлөө үлээн суухад нь дуудвал тэр нааш харалгүй "Мм?" гэх авиа л гаргалаа.
"Яагаад тэгсэн юм?" тэр энэ удаад аягатай шөлөө ширээн дээр тавин нааш харахад нь би хүндээр санаа алдан "Тэр зодооныг чамайг эхлүүлээгүй гэдгийг мэдэж байна. Юунаас болоод түүнийг зодсоноо хэлэхгүй юм уу?"
"Зүгээр л тэр миний уурыг хүргэсэн юм"
"Харин тэгээд л асуугаад байна шүү дээ. Юу уурыг чинь тэгтлээ их хүргэсэн юм?"
Сэтгэлд буглаж буй зүйлсээ үгээр дамжуулан гаргахдаа ширүүн дуугаар хэлж орхисонд тэр нааш бүлтгэнэн ширтэж байлаа.
Тэгээд нааш ойртон сууж гараас минь атгаад "Чи итгэнэ гэж үү?"
"Мэдээж би итгэнэ. Энэ бүх хугацаанд чамд эргэлзэж байсан удаа байгаа гэж үү?"
"Тэр байсан"
"Юу?"
"Чиний зургийг зарлалын самбар дээр өлгөж, худал цуурхал тараасан нэгэн тэр хөвгүүн байсан юм. Түүнийг нь мэдээд уурласан ч тэр хүртэл явчихна гэж бодоогүй. Нэг л мэдэхэд би түүнийг зодож байсан. Тэгээд л тэр үеийн нөхцөл байдал үүсчихсэн хэрэг"
Түүнийг харамсангуй хэлэхэд нь би яг юу гэхээ мэдсэнгүй. Дэмий л доош харан суухынхаа хажуугаар "Тэр намайг өмгөөлсөн юм байна" гэх бодолдоо догдлоод амжив.
Үнэхээр л түүний иймэрхүү үйлдлүүдээс өөр, онцгой мэдрэмж авдаг болчихжээ. Яагаад гэдгийг мэдэхгүй ч би түүнд бага, багаар дасаж буйгаа л анзаарч байна.
Гэнэт л түүний утас дуугарсанд бага зэрэг цочин харвал ширээн дээр байх утсан дээр нь 'Мисон' гэх нэр тодоос тод үзэгдэнэ.
Харин Жэйк энэ нэрийг харах бүртээ инээдэг байсан ч энэ удаад тэгсэнгүй. Надад шөлөө халуун дээр нь уухыг сануулсаар өрөөнөөс гарсан юм.
Шударга бус биш гэж үү? Би түүнтэй утсаар ярих нь байтугай дугаарыг нь ч мэдэхгүй. Гэтэл тэр Мисон гэх охин түүний утасны дууг өдөр болгон хангинуулж, сэтгэл булаам хоолойг нь хүссэн үедээ сонсох юм.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21