25 | Холбоо

323 74 1
                                    

Би чамд анхаарал тавьсан, халамжилсан. Гэхдээ энэ бүхэн минь зүгээр нэг ахын хайр биш гэдгийг чи хараахан ойлгоогүй бололтой.

[И Хисын]

"Хисын, гар өвдөж байна шүү дээ" Жонвонд чирүүлэн явах Мисон тэсэл алдан ийнхүү хэлэхэд Жонвон тоосон шинжгүй түүнийг чирсээр гэрээсээ гаргасан юм.

Тэгээд өлгүүрт байх хүрмийг нь шидэх шахам өгчхөөд юу ч хэлэлгүй хаалгаа хаахад Мисон өвлийн хүйтэнд чичирч ядсаар гарт байх хүрмээ дээгүүрээ нөмрөх ажээ.

Нулимстай нүдээрээ урд нь байх хаалгыг хэсэг ширтэн зогссоны эцэст тэр өөрийн хийсэн ухаангүй үйлдлээ бус Жонвоныг өөрөөс нь холдуулж буй Ханылыг харааж байлаа.

Харин Жонвон яг одоо Мисонтой ярилцаж харилцаагаа цэгцлэх хэрэгтэй байсан ч Ханылын уйлж буй төрх, цустай гар нүдэнд нь үзэгдээд болсонгүй.

Түүнд санаа зовсондоо Мисоныг хөөх шахам гэрээсээ гаргасан нь энэ байсан юм.

Жонвон гүйх нь холгүй явсаар, амьсгаадан Ханылын өрөөнд орж ирэхэд тэр аль хэдийн ядарсандаа унтчихсан байх бөгөөд газар нэлээн тухгүй байрлалтай байж байв.

Жонвон авчирсан анхны тусламжийн хайрцгаа орны хажуу талын шүүгээн дээр тавьчхаад Ханылыг тэврэн орон дээр нь хэвтүүлэх ажээ. Тэгээд аль хэдийн урсаад хатчихсан цусыг нь арчин цэвэрлэчхээд, гарт нь шархны лент нааж өгөв.

Ийм зүйл хийж буй нь анх удаагийнх биш болохоор тэр их нямбай байх бөгөөд Ханылыг өвтгөхгүй гэсэндээ гарт нь хүрч ядан харагдана.

"Тийм ээ, энэ бүхэн зүгээр л нэг ахын хайр"

Өөрийгөө хуурах Жонвон, энэ үгээр л өөрийгөө аргацаан, санаа зовсон сэтгэлээ гэр бүлийн харилцаа мэт авч үздэг болчихсон юм.

Гэхдээ тэр өөрөө мэднэ шүү дээ. Энэ бүхэн удаан үргэлжлэхгүй гэдгийг.

--

Аль хэдийн оройн хорин цаг болсон байх бөгөөд Жонвон одоо болтол унтах Ханылыг хажуугаас нь ажиглан сууна.

Тэгээд түүн лүү бага, багаар ойртож эхлэхдээ өөрт болохгүй хэмээн хэдэнтээ шивнэсэн ч дотроос оргилох хүслээ дарж дийлсэнгүй бололтой Ханылын хацар дээр зөөлөн үнсэх ажээ.

Энэхэн мөчид үгээр хэлшгүй мэдрэмжийг авч, хэнээс ч мэдэрч байгаагүй догдлолыг мэдэрсэн тэр хэсэг амьсгаагаа түгжин суув.

Дараа нь түүний харц Ханылын булбарай хийгээд хэний ч харцыг булаах уруул дээр тогтох аж. Жонвон Ханыл луу дахин ойртов.

Энэ удаад илүү удаан хийгээд шуналтайгаар.

Гэхдээ түүний уруулыг мэдрэх зориг Жонвонд байсангүй бололтой. Цус холилдоогүй ч дүү хэмээх холбоондоо баригдчихсан тэр зүгээр л духанд нь уруулаа наан "Би удахгүй ирнэ ээ" хэмээсээр өрөөг орхив.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now