Магадгүй чи түүнтэй байхдаа аз жаргалыг мэдэрдэг байх. Харин би чамд баяр баяслыг мэдрүүлж чадахгүй ч хайр хийгээд халамжийг өгч чадна.
[Чой Бомгю]
"Хөөе, нөгөө Ханыл ирж байна"
"Ингэж явахаасаа ичдэггүй юм байхдаа?"
"Эмэгтэй хүний үнэ цэнээ алдсан арчаагүй амьтан"
Жонвон Мисон луу яваад өгчихсөнд ганцаархнаа сургууль руугаа орохоор болсон юм. Гэхдээ бусад өдрүүдээс ялгаатай нь бүгд л над луу харан хоорондоо шивнэлдэж, зарим нь зодчих нь холгүй хажуугаар зөрж байлаа.
Тиймээ, нэг л өдөр сургууль даяар миний талаарх олон худал цуурхлууд янз бүрээр тархсан байсан юм. Тэдний зарим нь багш нарын чихэнд хүртэл хүрчихсэн байгаа нь амнаас, ам дамжсан яриа хэчнээн аймшигтайг илтгэж буй мэт.
Сурагчдын ширүүн харц яагаад над дээр тусч буйг гайхан явахдаа би зарлалын самбар дээрх өөрийн зургаа олж харлаа.
Өөрөө ч харж байгаагүй зургуудыг минь ямар нэгэн хэлбэрт оруулсан байсанд унших гэж хичээвэл зүгээр л ҮХ хэмээх хоёрхон үсэг байсан юм.
Гэрээсээ гарч буй зураг, Бомгюгийн машинаас буух үеийн, Жонвоныг Ники дүртэй байхад нь хөтлөн гүйж буй зураг. Тэр ч бүү хэл түүнийг анх кино театрын өмнө тэвэрсэн гээд л миний тоолж барамгүй олон зургийг тэнд өлгөсөн байлаа.
Ямар гайхалтай нэгэн үүнийг хийснийг мэдэхгүй ч энэ олон гэрэл зургууд намайг яг л явдалтай нэгэн болгон харагдуулж буйд бухимдах шиг.
Хараад л... юу ч хийлгүй тэндээ зогсон сурагчдын хараалыг тархиныхаа гүнд суулган зогсоход би өөрөө ч мэдээгүй байхдаа биеэ үнэлэгч хэмээх нэрийг зүүчихсэн байгаагаа анзаарсан юм.
Хамгийн сэтгэл өвтгөм нь намайг Жонвоны хойд дүү гэдгийг мэдээ ч үгүй байж түүнд биеэ хэрэглүүлсэн хэмээх хуурамч гүтгэлэг, хараалын үгээр булах шиг л болов.
"Хөөх, Ханыл энэ чинь үнэн үү? Тийм бол надтай хамт зугаацахгүй биз? Төлбөрийн тал дээр би чамайг гомдоохгүй шүү" хэн нь үл мэдэгдэх нэгэн хөвгүүн гараас минь атгасаар хэлэхэд л би нулимсаа урсгаж эхэлсэн юм.
Хүн гэгч амьтан үнэхээр харгис юм. Үл мэдэх нэгний хаанаас ч юм зохиочихсон үлгэрт итгэн гэмгүй нэгнийг үхэл рүү түлхэхээ шударга ёс хэмээн нэрийдэж буй тэд үнэхээр мунхаг бололтой.
Түүнээс гараа авахыг хичээн байдгаараа тэмцэн зогсоход минь өнөөх хөвгүүнийг өөр үл мэдэх нэгний гар орж ирэн цохиж унагаасан нь Бомгю байсан юм.
Бомгю өнөөх хөвгүүний дээр гаран хэд, хэдэн удаа хүчтэй цохичхоод амьсгаадсаар босож ирэхдээ тэнд цугласан сурагчид луу хэдэнтээ орилж байлаа.
Тэгээд самбар дээр байх зургуудыг базсаар цүнхэндээ хийн амандаа хараал урсгах нь хэний ч айдсыг төрүүлмээр.
"Явцгаая" хөшчихсөн мэт зогсох намайг чирэх нь холгүй явсаар бөөгнөрсөн олон сурагчдын дундаас гарлаа.
Түүнд чирүүлэн явсаар ирсэн газар минь сургуулийн дээвэр байсан юм. Би өнөөх л гашуун усыг урсгасаар олон зүйл бодох толгойгоо хэдэнтээ сэгсэрсэн ч нэмэр алга.
Харин Бомгю, тэр намайг зүгээр л тэвэрсэн. Толгойг минь мөрөндөө наан гараараа зөөлөн илж, нөгөө гараараа нурууг минь товшиж байлаа.
"Зүгээр дээ, зүгээр. Энэ бүгд хуурамч. Чи ч бас мэдэж байгаа шүү дээ. Тийм болохоор бүхнийг март. Энэ зүгээр л нэг цуурхал. Бүгд худал"
Тайвшруулах хэдэн үгсээ чихэнд минь шивнэн хэлэхэд нь миний хажууд зөвхөн тэр л байгаа гэдгийг би ойлгосон юм.
Чой Бомгю, хажууд минь байгаад баярлалаа.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21