Энэ бүхэн хэзээ нэгэн цагт дуусахыг мэдэж байсан ч төгсгөл нь ийм харгис байна гэж төсөөлөөгүй юм.
Дахин долоо хоног... бид өмнө нь инээлдээгүйгээрээ инээлдэж, цаг мөч бүрд хамт байсан гэвэл хилсдэхгүй биз.
Гэхдээ тэр дуудлагыг ирэх хүртэл...
Хамтдаа зурагт үзэн сууж байхад гэнэт Сонхүны утас дуугарсанд түүн лүү залгасан нэгэн хойд эцэг маань байж таарсан юм.
Author's POV
Сонхүн эцэгтэйгээ хэсэг утсаар ярьсны эцэст Ханылд түүнийг ирж байгааг нь хэлчхээд буйдангаас босон өрөөгөө зүглэж эхэллээ.
Гэсэн ч түүний хойно гэнэт л Ханылын мэгших сонсогдсонд гайхан харвал тэр доош харсан чигтээ уйлан суух ажээ.
Энгийн нэг өдөр байсан бол тэр аль хэдийн Ханыл дээр очин тэвэрч өгөн, аргадах хэдэн үгсээ урсгах байсан биз.
Гэхдээ одоо чинь өөр нөхцөл байдал шүү дээ.
Сонхүныг тоолгүй цааш явах гэсэнд Ханыл нулимстай нүдээрээ түүнийг ширтсээр, араас нь тэврэх ажээ.
"Зугтацгаая, Сонхүн! Чи өмнө нь ингэж хэлж байсан шүү дээ. Аавд чинь харагдахгүй газар очоод нуугдчихъя. Тэгээд юунд ч санаа зоволгүйгээр амар тайван амьдарцгаая? Гуйж байна Сонхүн..." охины хоолой сааралтан байх ба түүний нуруунд нүүрээ наан хэлсэн нь Сонхүныг ч бас нулимс дуслуулахад хүргэв.
"Уучлаарай, Ханыл. Гэхдээ бидний яриад байсан өнөөх төгсгөл нь ирчихсэн бололтой" Сонхүн яг одоо Ханылыг дагуулаад энэ газраас явчихмаар байгаа ч дөнгөж сая ярьсан эцгийнх нь сүрдүүлсэн үгс түүнийг айлгаж орхисон байлаа.
"И Хисын, ээж бид хоёр чинь очиж байна. Хэрвээ Ханылаас хайр гэх хачин холбоогоо тасалж дөнгөөгүй байвал би түүнийг яаж ч магадгүй шүү! Чи ч үүнийг мэдэж байгаа" аавынх нь ширүүхнээр өгүүлсэн хэдэн үгс түүний толгойд одоо болтол эргэлдэх агаад, Ханылд аюул учруулахыг хүссэнгүй дээ тэр өөрийн дотор хашхичих сэтгэлийн хэдэн үгсээ дарж ядан байлаа.
"Гуйж байна, Сонхүн. Бидэнд цаг байна шүү дээ. Одоо л биш бол-"
"Болохгүй ээ, Ханыл!" Сонхүн охины үгийг таслан чангахан шиг хэлчхээд бэлхүүсээр нь ороох гарыг зөөлөн холдуулах ажээ.
Тэгээд эргэж харан сүүлийнх гэх шиг Ханылын уруул дээр удаан гэг чинь үнсчхээд, чангаар тэврэн "Уучлаарай, гэхдээ үүнээс өөр сонголт бидэнд алга"
Сонхүн шивнэх шахам хэлчхээд эцсийн удаа Ханылын өнөөх л баруун хацарт нь үнсэлт гэх сэтгэл догдлом мэдрэмжээ өгчхөөд эргэж ч харалгүй цааш явсан юм.
Зовлонтой юм... хүмүүний нэгнээ гэх сэтгэл.
Өрөвдөлтэй юм... гансран үлдэх нэгний харц.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21