Үүлийг би дэр шиг тухтай, хөөсөн чихэр мэт нялуун хэмээн бодож байсан юм сан. Гэхдээ би хэзээ ч үүлийг мэдэрч чадахгүй.
Тэр өдрөөс хойш дахин хоёр долоо хоног өнгөрөхөд би өнөөх амьдын там гээч зүйлд нь уначих шиг л боллоо.
Хисын надтай нэг ч үг үл солин, гараас минь хөтлөлгүй, хацарт минь өнөөх мэдрэмжийг үл мэдрүүлж, дулаанаар тэвэрч өгөхгүй арван дөрөв хонолоо.
Хичээлтэй өдөр намайг орхиод явчихна, сургууль дээр байнга л зугтааж, орой нь намайг унтсан хойно л ирдэг болов.
Хүн гэдэг хачирхалтай юм шүү. Дотносох гэж өчнөөн хугацааг зарцуулчхаад, огт танихгүй нэгэн мэт болж хувирахад ганцхан минут л болох юм.
Аргагүй дээ, хүн гэдэг өөрөө сэтгэлийн амьтан юм хойно. Сайхан сэтгэлээр цангаж, хар бараан бодолдоо баригдчихсан нэгэн л энэ харгис ертөнцөд удаан амьдардаг байх.
Тав дахь өдөр... маргааш амралтын өдөр учир хөрж ядсан сэтгэлээ киногоор ч болов дулаацуулахаар шийдэн анх түүнийг Ники дүртэй байхад нь цуг үзсэн киногоо эхнээс нь тавилаа.
Энэ хэдий аймшгийн кино ч... би киноны туршид тасралтгүй инээж, сүүлийн хэд хоног байнга үзэгдэх болсон нулимсаа урсгасаар суусан юм.
Цаг шөнийн нэг цагийг заахад л унтахаар зэхэн буйдангаас хөндийрөх үед үүдэнд хэн нэгний хаалганы код удаа дараалан буруу хийх нь сонсогдож эхэллээ.
Эхэндээ хэн болохыг гайхсан ч энэ том, харанхуй гэрт надаас өөр хүн байхгүй учир Хисыныг хэмээн таамагласаар хаалгаа онгойлговол өөдөөс минь архины эхүүн үнэр, түүний булингартсан хоёр нүд угтаж авсан юм.
Тийм ээ, тэр согтуу байна. Дөнгөж ахлах ангийн сурагч байж...
"Хисын? Чи чинь архи уучхаа юу-" хаалгаа хаамагц унах нь холгүй зогсож байсан тэр үгийг минь ч гүйцээлгүй намайг тэвэрчихсэнд золтой л орилчихсонгүй.
Үнэхээр л энэ мэдрэмжийг хэдхэн хоног мэдрээгүй атал дэлхий сүйрчихсэн мэт аашилж байсан өөрийгөө гайхах юм.
Би үгийн зөрүүгүй түүнийг зөрүүлж тэврэн дулаан цээжинд нь нүүрээ наан, үнэрээр нь өөрийгөө дүүргэх мэт гүнзгий амьсгаа авлаа.
Энэ үнэр, мэдрэмж хийгээд дулаан, тэр тусмаа урд минь зогсож буй нэгэн... бүгдийг нь үнэхээр их саначхаж.
"Чадахгүй нь. Үнэхээр л бидний харилцаа болохгүй учир чамаас зайгаа барьж үзсэн ч би үнэхээр тэсэхгүй нь, Ханыл" тэр аль хэдийн уйлсан байх агаад салж хагацашгүй мэт тэврэлтээ салгасаар, архи нь гарсан аятай эрүүл нүдээр нааш цоо ширтэв.
Тэгээд яг л анхных шигээ шийдэмгий хийгээд шуналтайгаар нааш ойртон, өнөөх л сэтгэл догдлом, нялуун мэдрэмжээ надад өгсөн юм.
Тэр үнсэлтээ алгуурхнаар салгаад хоёр хацраас минь барьсан чигтээ ярих аж.
"Энэ булбарай уруулыг амтлахгүй, энэ жижигхэн гарыг атгахгүйгээр би амьдарч чадахгүй нь бололтой" тэр сүүлийн үгээ хэлэхдээ хоёр гараас минь атгасан ч харцаа үл салгана.
Тэгээд духаа минийхтэй нийлүүлээд
"Чадахгүй нь. Яагаад ч чадахгүй нь Ханыл. Энэ мэдрэмжийг үл мэдрэн, догдлохоо больсон сэтгэлтэйгээр амьдарна гэдэг үнэхээр бүтэшгүй зүйл"Түүний үгэнд би багахан инээмсэглэн "Магадгүй миний хэлж байсан төгсгөл хараахан ирээгүй байгаа бололтой. Тиймээс яг л чиний хэлсэнчлэн төгсгөл иртэл, тэр багахан хугацааг нь жоохон ч болтугай аз жаргалын хамт хайр дүүрэн өнгөрүүлчихье. Хэдий богино хугацаа ч гэсэн"
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21