34 | Халамж

297 60 0
                                    

Магадгүй би одоо чиний амьдралын гол дүр болсон байх?
Харин чи, анхнаасаа л миний амьдрах шалтгаан, хэзээ ч үл хүрч чадам үүл минь байсан.

"Ханыл, сэрээрэй" хэн нэгний намуухан хоолой дуулдаж зөөлөн гар хацарт минь мэдрэгдэх үед би цочин сэрлээ.

Золтой л хойшоо саваад уначихсангүй арайхийн тогтон эргэн тойрноо анзаарвал өглөө орж ирсэн анги минь байх аж.

"Чи үнэхээр их унтлаа" дуу гарсан зүг харвал Сонхүн хажууд минь зогсох агаад үе, үе бугуйн цаг луугаа хяламхийж харагдана.

"Яагаад сэрээгээгүй юм?"

"Зүгээр л чи их тайван унтаж байсан болохоор"

"Үнэхээр их унтчихжээ" аль хэдийн харанхуй татсан гадаахыг ажиглангаа хэлчхээд биеийнхээ чилээг гаргах мэт суниахад тэр ширээн дээр минь сүү болон хачиртай талх тавих нь тэр.

"Өлсөж байгаа биз дээ? Хурдан идчих" өнөөх л инээмсэглэлээ гаргасаар хэлэхэд нь би толгой сэгсрэн сандлаасаа босоод "Замдаа идчихнэ ээ, харин одоо харьцгаая. Орой болчхож"

Ийнхүү хэлэхэд тэр шууд л хөмсөг зангидан "Тэгвэл идсэн болохгүй шүү дээ. Зүгээр л эндээ сууж байгаад идчих, би хүлээж байя" гэсээр хачиртай талхаа задалсаар гарт минь бариулав.

Тэгээд үсийг минь гараараа зөөлөн илбэсээр боож өгөх үед "Халамж гэдэг зүйл нь энэ байх нээ" гэх бодол толгойд зурвас хийн орж ирсэн юм.

Төрсөн эхээсээ ч мэдэрч үзээгүй мэдрэмжийг анх удаа л түүнээс авсан минь энэ байв.

Худлаа мэт сонсогдож болох ч ээжээрээ үсээ боолгож байсан удаа надад байхгүй. "Хоолоо идээрэй" хэмээх намуухан хоолойг нь ч сонсож үзээгүй атал.

Өөдөөс харан инээмсэглэн суух тэр яг хэн болоод намайг ингэж их догдлуулаад байгаа юм бол.

Хамт өнгөрүүлсэн хугацаа урт ч цуг бүтээлцсэн дурсамж минь тийм ч их байгаагүй.

Гэхдээ сүүлийн нэг сарын хугацаанд миний өнгөрүүлж буй өдөр болгон аз жаргалтай дурсамж болон үлдэж, хэзээ хамгийн сүүлд гунигласнаа ч мартчихаж.

"Ханыл? Яагаад уйлаад байгаа юм?"

"Хэн? Би юу?'' юм бодон суухдаа нулимс дуслуулснаа ч мэдэлгүй байхад минь тэр санаа зовсон төрхөөр нааш харсаар нулимсыг минь зөөлнөөр арчиж өгөв.

"Битгий уйл л даа, Ханыл. Мм...? Эсвэл би ямар нэг буруу зүйл хийчихсэн үү?"

Түүний бага зэрэг хачин ч эгдүүтэй асуултын хариуд би зүгээр л инээмсэглэв.

Магад хэтэрхий жаргалтай байгаа болохоор л баярын нулимс инээмсэглэлтэй минь хамт гарчихсан бололтой.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now