Би өөрийгөө гол дүр мэтээр төсөөлж байсан ч үнэндээ зүгээр л дөрөвдөгч этгээд. Гурав дахь ч биш дөрөв дэх нь!
"Хараал ид! Миний хүрэм!" шинэхэн сургуулийнхаа хашаагаар ормогц хэн нэгний орилох чимээ чихэнд минь цуурайтсан юм.
Хоолойн эзэн урд минь холгүй зогсох агаад түүнийг санаандгүй мөргөсөн охиныг барьж идэх нүү гэлтэй ширтэж байлаа.
Сургуулийн хашаанд байсан бүх хүн тэдэн лүү харж байгаа нь тэр эрэгтэй сурагчийг хэр чанга орилсныг илтгэх шиг.
Түрүүнээс хойш хажууд чимээгүй зогссон Жонвон охиныг уйлж эхлэхэд тэсээгүй бололтой тэдэн лүү ойртож эхэлсэн юм.
Үг ч дуугарч амжаагүй байхад минь тэр аль хэдийн охиныг түшин босгож байлаа. Тэгээд юу ч дуугаралгүй өөдөөс нь харах саарал үстэй сурагч луу ширүүн харах ажээ.
Саяхан л эгдүүтэй инээмсэглэн явж байсан тэр ор тас алга болж нүдэн дэх гал нь аль хэдийн асжээ. Жоохон л оч нэмбэл дүрэлзэн шатах мэт түүний энэ харцнаас хэн айхгүй байна гэж?
Саарал үст ч бас бууж өгөлгүй өөдөөс нь хувиралгүй хийгээд хүйтнээр ширтэх нь үнэхээр сүрдмээр харагдах агаад зодолдох нь холгүй зогсох тэднийг болиулах нэгэн байсангүй.
"Жонв- бишээ, Хисын?"
Өөрийг нь сургууль дээр байхдаа Хисын хэмээн дуудаж байхыг хэлснийг нь санан дуудахад тэр сая нэг юм харцаа салган нааш харлаа.
Тэгээд толгойгоороо явцгаая гэх шиг дохиод, охиныг дагуулан цааш алхахдаа өнөөх хөвгүүнийг мөрлөхөө ч мартсангүй.
Сурагчдын шивнэлдэх чимээ, гайхсан харцыг үл тоон дээгүүр харан алхах тэр бардам, их зантай мэт харагдах ч сандарч буй нь илхэн. Гэхдээ үүнийг нь зөвхөн би олж харсан гэхэд хилсдэхгүй биз.
Жонвоны ардаас гүйх нь холгүй явах замдаа одоо болтол байрандаа зогсох хөвгүүний цүнхийг нь газраас аван гарт нь атгуулаад "Ахыг маань уучлаарай" хэмээн хэлчхээд хажуугаар нь зөрсөн юм.
Ингэхэд л би ойлгосон...
Жонвон тэр охиныг өмөөрөх үед, тэдний дунд үүссэн ширүүн уур амьсгалыг мэдрэхдээ, тэр охиныг хөтлөн цааш явахад, энэ бүхнийг мэдэрч бас харахдаа би өөрийгөө дөрөвдөгч этгээд гэдгийг ойлгосон юм.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21