42 | Хоосон

277 58 3
                                    

Хий хоосон үүл.
Нүдийг минь баясгах ч, халуун дулааныг үл мэдрүүлнэ.

Чи анхнаасаа л хий хоосон байсан. Гэхдээ би чамайг мэдэрч чадсан.
Бие бус сэтгэлээрээ...
Гарт минь баригдах зүйл бус дотроос минь гижигдэх олон, мянган мэдрэмжээр...
Би чамайг ойлгосон бас хайрласан.

Haneul's POV

Хойд эцэг болон ээж минь эргэж ирсэн өдөр. Ээж бидний харилцааны талаар аль хэдийн мэдчихсэн байсан ч намайг буруутгасангүй.

Аль болох сэтгэлийг минь өргөхийг хичээсээр одоо ч бараг залхсан байх.

Харин Хисын... түүнд үлдсэн байсан ганц дүр болох Сонхүн арилчихсан.

Энэ мэдээж сайн хэрэг. Бүр үнэхээр сайхан мэдээ. Тэр бүрэн эдгэчихсэн. Гэхдээ энэ талаар би өөрөө олж мэдэх бус Ким эмчээс сонссон юм.

Магадгүй хойд эцгийнхээ хатуу хяналт дор байхдаа түүнд ойртож чадахгүй байгаа болохоор тэр биз.

Хүчээр шахуу хуурамч инээмсэглэл нүүрэндээ тодруулан, эцгийнхээ үгийг дуулгавартайгаар биелүүлэх тэр.

Харц тулгарах тоолондоо өөр тийш харцаа буруулж, хааяахан намайг нууцаар ширтэх нь мэдрэгддэг юм. Сургууль дээр таарсан богинохон хугацаандаа албаар замаа буруулан яваад өгдөг.

Түүнтэй сургууль дээр хааяа нэг таардаг болсон нь бас л хойд эцэгтэй минь холбоотой. Тэр ирсэн өдрөө л намайг өөр анги руу шилжүүлчихсэн юм.

Тэр үнэхээр харгис биш гэж үү?

Хэдхэн алхмын цаана суух түүн дээрээ очоод чангаас чанга тэврэхийг хүссэн ч чадахгүй нь. Ах, дүүс хэмээх холбоо нь үнэн юм болохоор.

Гэхдээ бид нэгнээ ойроос харан сэтгэлээ бага ч болов дэвтээн байсан минь хойд эцэг гэх хүний гаргасан өнөөх л ашиг сонирхол харсан шийдвэрээр дуусчихсан юм.

Намайг Герман луу явуулж их сургуульд сургах тухайгаа дуулгахдаа тэр бахдалтай нь аргагүй инээж байлаа.

Дахиад л ялагдах юм гэж үү? Өөр нэгэн миний амьдралыг дураараа шийдэхийг дахиад л тэвчээд өнгөрөх хэрэг үү?

Олон дахин давтагдах бодолдоо дарагдан, өөрийн дотор орших нэгнээ дагаж үзсэн ч энэ нь миний хамгийн буруу шийдвэр байсан юм.

Хойд эцэгтэйгээ тэмцэн түүнийхээ хажууд ахиад багахан хугацааг ч болов өнгөрөөхийг хүссэн ч би... шууд л бууж өгсөн.

Тэгээд эцэст нь ялагдлыг сонгож, хамгийн арчаагүй гэх үйлдлийг хийхээр зориг шулуудсан юм.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now