Түүний амнаас гарах үг бүр үнэн гэдгийг мэдсэн ч өөртэйгөө тэмцэлдэн байсныг нь би мэдээгүй байсан юм.
"Эхлээд өөрийгөө танилцуулсан нь зүйтэй байх Ким Согжин. Хүсвэл Жин гэж дуудаж болно шүү"
Урд минь цай найруулан тавихдаа хэлэх бол би толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй.
"Намайг юуны талаар ярих гэж байгааг чи бараг гадарлаж байгаа байх? Үнэнийг хэлэхэд түүний ар гэрээс хүн ирсэнд би үнэхээр их баярлаж байна. Түүнийг хариуцдаг болсноос хойш бараг арав гаруй жил өнгөрөхөд анх удаа л өвчнийх нь талаар мэдэхийг хүссэн нэгэн ирлээ шүү дээ"
Гунигтай ч баярласан хоолойгоор ийнхүү хэлэхэд нь би юу гэж хариулахаа мэдсэнгүй.
Тэр хэсэг бодолхийлснээ цайнаасаа балган "Чи түүний өвчний талаар мэднэ биз дээ?"
"Бага зэрэг л..."
"Тэгвэл дүрүүдийнх нь талаар ч бас мэднэ гэсэн үг. Дүрийнх нь талаар мэдсэн зарим зүйлсээ ярьж өгч болох уу? Тэгвэл надад ч бас тайлбарлахад амар байх. Анх харсан дүр ааш зан гээд л..."
Би хэсэг бодсоны эцэст хариулсан юм. Түүнтэй хамт байх хугацаандаа мэдсэн бүх зүйлсээ.
Жэйкийн эелдэг зан, Жэйн хүйтэн байдал, амиа хорлох гэж оролдсон Сонү, эгдүүтэй санагдсан Жонвон гээд л бүгдийг нь ярьсан.
"Муу талыг нь арай хараагүй байгаа байх нээ" яриагаа дуусгахад минь түүний шивнэх шахам хэлсэн өгүүлбэр.
Намайг давтан асуухад тэр зүгээр л толгой сэгсрэн инээвхийлэв.
"Чамд зарим зүйлийг тайлбарлах хэрэгтэй бололтой" гэсээр тэрээр цайнаасаа дахин нэг балгаад "Ямартай ч түүний өвчин тийм ч хүнд төрлийнх биш. Бүрэн эдгэрэх боломжтой. Тэр ч өөрөө мэддэг. Зүгээр л үүнтэйгээ тэмцэх хүч дутаад байгаа хэрэг. Өөрөө хүсэхгүй байгаа ч хаанаас ч юм гараад ирсэн нэрээ зүүж, үг үйлдэл бүрээ ч өөрийн мэдэлгүй хийдэг. Бие нь л цаанаасаа ингэ хэмээн тушаагаад байгаа хэрэг. Тиймээс чамайг түүний ширүүн үг, болчимгүй үйлдэлд хүлээцтэй хандана гэж найдъя"
Эмчийг үгээ дуусгамагц түүний өчигдрийн ширүүн төрх нүдэнд буулаа. Магадгүй би түүнтэй сөргөлдсөн бол байдал илүү хүндрэх байсан болов уу?
"Хэрвээ чи түүнийг жаахан ч болтугай сөрвөл тэр удирдлагаа алдана. Уурлана, уйлна, хашхична. Тэр юу ч хийж магадгүй"
Согжин эмч яг л бодлыг минь уншсан мэт ийн хэлчхээд хойш сандлаа налан "Долоон дүр, долоон хоног. Үүнийг ойлгоход тийм ч хэцүү биш. Хэрвээ чи гурав дахь өдөр түүнийг Хисын гэж дуусан бол маргааш нь Сонхүн хэмээх хэрэгтэй. Түүний дүрүүд нэг, нэг хоногоор солигддог. Яг юу гэх гээд байна вэ гэхээр... түүний ямар өдөр хэний дүртэй байх нь тодорхой. Өдөрт нэг дүр, олон зан ааш. Чи ойлгож байна уу?"
Эргэлзээ дүүрэн харцаар харсаар асуухад нь би хурдхан толгойгоо дохин "Мэдээж, үнэхээр сайн ойлгож байна"
"Тэгвэл ахин нэг анхааруулга. Тэр өөрөө л чамд анхааруулж хэлээгүй бол түүнийг өөр дүрийн нэрээр дуудаж болохгүй шүү"
Эмчийг хэлж дуусахтай зэрэгцэн Сонхүн өрөөнд орж ирлээ.
Түүнийг хармагц яаж яваад ийм өвчтэй болчихсон нь сонин санагдахаас гадна хэн нэгнийг үүнд буруутгахгүй л бол санаа минь амрахгүй нь бололтой.
Тийм дээ ч би хамгийн ойроор нь хойд эцгээ хараасан юм. Арав гаруй жилийн хугацаанд нэг ч удаа ирээгүй болохоор. Худлаа ч болов дүр эсгээд биеийн байдлыг нь асуугаагүй учраас.
Тэр үнэхээр хүний эцэг мөн гэж үү?
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21