Энд угтаж буй хоёр дахь өдрийнхөө өглөөг би хэн нэгний орилох чимээгээр эхлүүлсэн юм.
Яагаад ч юм түгшин унтлагын хувцастайгаа өрөөнөөсөө гүйх шахам гарахад өнөөх чимээ цайвар цэнхэр өнгийн хаалганаас гарсан байлаа.
Нөхцөл байдлыг мэдэхээр дотогш явж ороход айж сандарсан гэрийн үйлчлэгч болон тагтны өндөр хашлага дээр зогсох тэр угтаж авсан юм.
"Явж тусламж дууд" үйлчлэгчид хандан хэлэхэд тэр яарч сандарсаар өрөөнөөс гарлаа.
Түүн лүү шууд гүйгээд оччихмоор байгаа ч чадсангүй. Анх танилцдаг өдрөө сонирхолдоо хөтлөгдөн түүний өвчний талаар судалж үзсэн юм. Магадгүй одоо би нэг л буруу алхам хийвэл тэр огтхон ч эргэлзэлгүй эндээс үсэрнэ.
"Ханыл?" тэр намайг анзаарсан бололтой нулимсаа арчсаар нааш ширтсэнд нь юу гэж хэлэхээ мэдсэнгүй.
"Хэрвээ би эндээс үсэрчихвэл тайван байж чадах болов уу? Сонү гэдэг хүн байхгүй болчихвол аав минь баярлах байх тийм үү?"
Уруул нь шалбарч, улайж хавдсан нүдтэй тэр ийнхүү асуухад л түүнийг өчигдөр бүдүүлэг аашилсныхаа шанг амссан гэдгийг мэдсэн юм.
Хойд эцгийнхээ хэрцгий занг гайхахын хажуугаар түүнийг дахин өөр дүртэй байгааг анзаарлаа.
Сонү? Магадгүй энэ нэр түүний одоогийн дүрийнх нь байх.
"Тэгээд? Үсрээч"
"Ю-Юу?"
Түүнийг тэндээс буулгах арга бодох зуураа толгойд минь орж ирсэн болчимгүй хэдэн үгсээ урсгаж орхисонд тэр гайхсан бололтой нааш том нүдлэн ширтэх аж.
"Чамайг үсэр гэж байна. Юу гээч Сонү? Энэ чинь ердөө хоёр давхар. Чи эндээс үсэрлээ гэхэд үхэхгүй л болов уу? Ихдээ л хүнд бэртэл авч эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болох байх. Сэтгэцийн эмгэгтэй дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй"
Түүн лүү бага, багаар ойртсоор хэлэх бол тэр анхааралтай гэг чинь сонсож байлаа.
"Чи үүнийг хүсч байна гэж үү? Хэрвээ тэгж их үхмээр байгаа юм бол арай илүү өндөр газар ол"
Тэр энэ удаад уурласан бололтой хөмсөг зангидан, дээш харахад нь боломжийг ашиглан гараас нь татаж орхисонд тэрээр шалан дээр хүчтэй уналаа.
Хэдий түүний үхэх, сэхэх надад огт хамаагүй ч нүднийхээ өмнө эндээс унахыг нь хармааргүй байсан юм.
Хүчтэй унаснаас болж гар нь гэмтсэн бололтой улайж харагдсан ч тоолгүй түүнийг өөрийн мэдэлгүй шууд л алгадаж орхилоо.
Хүн болгоны амь хамгаас илүү үнэ цэнтэй байхад түүнийг амиа хорлох гэж оролдсоных нь хариуд шанг нь хүртээхийн тулд.
Гарын алганд хорсох мэдрэмж төрөхөд л түүнийг хэр чанга алгадчихсанаа ухааран санаа зовсон ч надад уучлалт гуйх бодол байсангүй.
"Тэнэг амьтан" түүн лүү муухай харсаар хэлэх бол тэр нааш хацраа барьсаар гайхан харж байлаа.
"Уучлаарай" өрөөнөөс гарах гэсэнд түүний хэлсэн ганц үг энэ байсан юм.
Түүнээс ийм үг сонсоно гэж төсөөлөөгүй болохоор хэсэг гайхан харахад тэр шууд л уйлчихсан.
Сонү бол сэтгэл хөдлөл ихтэй дүр. Түүний талаар мэдсэн анхны үнэн.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21