Хөөсөн чихэр мэт нялуун үнэр, суунаглах уутаа мэт хий хоосон. Ганцхан чамаас л мэдрэх сэтгэл гижигдэм догдлолууд.
"Ханыл? Юу бодоод байгаа юм?" хажууд суух Хисын санаа зовонгуй өгүүлэхэд нь зүгээр л толгой сэгсрэв.
Бомгюг явснаас хойш өөрийгөө буруутай мэт санан, байнга л бодолд дарагдан суух нь зуршил мэт болчхож.
Харин Хисын, Бомгюг явсан сургаар өнөөх баячуудын эрх мэдлээ ашиглан хажууд минь ирээд суучихсан байгаа нь энэ.
"Чи хичээлээ тасалмаар байна уу?" түүнийг тоолгүй суугаад байсанд тэр тэсэл алдсан бололтой асуухад нь би шивнэсээр "Магадгүй ээ, гэхдээ яаж?"
Хичээл орж буй математикийн багш яхир, хатуу гэдгээрээ сургуульд алдартай тул гайхан асуувал тэр багахан мушилзаад "Их амархан"
Хисын ингэж хэлсэн ч математикийн хичээлийг дуустал чимээгүй суусны эцэст намайг дагуулсаар ангиас гарсан юм.
"Энэ багш их аймар болохоор болгоомжтой байх хэрэгтэй шүү" гарах үедээ тэр ийн сануулахаа ч мартсангүй.
Үнэхээр л одоогийн Хисын, анх уулзсан түүнээс огт өөр нэгэн мэт л болчихсон. Ширүүн харц нь жаргалтай төрхөөр солигдож, ууртай хоолой нь тайван хийгээд намуухан болчхож.
Инээмсэглэл...
Тэр өдрөөс... бид хоорондох холбоогоо шинэчилж, мэдрэмжээ солилцсон тэр л өдрөөс хойш би түүнийг энэ инээмсэглэлээ байнга цацруулж явахыг харах болов.
Миний харсан түүний анхны инээмсэглэл өөрийн дотор орших бусармаг нэгнээ нуун байсан бол одоогийнх нь сэтгэл дэх шаналлаа хорин, гомдолтой төрхөө үгүйсгэн байсан юм.
Гэхдээ би мэднэ. Түүний энэ инээмсэглэл чин сэтгэлийнх гэдгийг.
Түүний царайнаас харцаа салгахдаа би гарт минь мэдрэгдэх дулаанд татагдав. Инээмсэглэлээс гадна тэр хаашаа ч явсан үргэлж гараас минь хөтөлдөг болчихсоныг саналаа.
Тавихгүй гэсэн шиг чангалан атгах нь хааяа намайг сандаргаж орхидог юм. Үнэхээр л түүнээс авдаг мэдрэмж бүр минь өөрчлөгдчихжээ.
Хачин гэх тодотголтой байсан тэр одоо зөвхөн хайр гэх үгийг мэдрүүлж чадах нэгэн болчхож.
Бид сургуулиас гарч чадсан ч одоо болтол цоожтой байх сургуулийн хашаанаас зугтаж чадсангүй.
Энэ үед л Бомгюгийн ярьж байсан сургуулийн арын хэсгийг санав. Хисыныг дагуулсаар очвол бусад хэсгээс арай намхан хашаа байх агаад яг л дав гэсэн шиг сандал хүртэл байрлуулсан харагдана.
"Би давлаа шүү" Хисын сандал дээр гаран хашааны цаадхыг нэг ажсанаа ийн хэлсэнд толгой дохив.
Тэр цүнхээ давуулж шидчихээд шаламгай гэх чинь хашааг даван цаана нь гарчихсанд би сандал дээр гарч зогсон шууд л цүнхээ шидлээ.
Хисыны ёолох сонсогдсон ч удалгүй инээх чимээ гаран "Чи гарч чадах нь уу?"
"Тийм ээ, чадах юм шиг байна"
"Болгоомжтой байгаарай. Би чамайг бариад авах болохоор, айх хэрэггүй"
"Жоохон хүүхэд биш дээ" амандаа ийнхүү үглээд хашаан дээр өндийвөл тийм ч өндөр байсангүйд Хисыны сүржин занг шоолоод амжив.
Гэхдээ... би өөртөө итгэлтэй нь аргагүй хашаанаас үсэрсэн ч хөлдөө тээглэн эрчээрээ доош унасан юм.
Ямар ч өвдөлт мэдрээгүй дээр биеийг минь дулаан зүйл бүрхэж, чихэнд халуун амьсгал мэдрэгдсэнд би өөрийгөө Хисыны тэвэрт байгааг мэдлээ.
Тас аньчихсан нүдээ алгуурхнаар нээх үедээ би түүний гүн хийгээд учиг бүхий нүдтэй харц тулгарч орхив.
"Яагаад ингэж их догдлоод байгаа юм бол?" тэр өнөөх тунгалаг нүдээ надаас үл салган өөртөө шивнэн хэлчхээд нааш өнөөх л хурдаараа дөхөж эхлэхэд би дахиад л нүдээ анилаа.
Удалгүй баруун хацарт минь чийглэг хийгээд зөөлөн зүйл мэдрэгдсэн юм.
Зөвхөн түүнээс мэдрэх өөр нэгэн догдлол.
YOU ARE READING
CHARACTER |Completed|
Teen FictionЧи миний унших дургүй ном, сонсохыг хүсдэггүй дуу байсан сан. Гэхдээ яагаад үргэлжлүүлэн уншиж, дагаж дуулсан юм бол? 2021.07.13 - 2021.08.21