10 | Нэмэлт дүр

391 78 6
                                    

Анх түүнийг харсан үеэс л би өөрийгөө зүгээр л нэг нэмэлт дүр гэдгээ мэдсэн. Гэхдээ... би гол дүр болохыг хүсэж байна.

"И Ханыл" шинэ ангидаа ирэхэд яг л бодсончлон самбарын урд зогсон өөрийгөө танилцуулах шаардлага гарсан ч ангийнхан маань их л эелдгээр хүлээж авсан юм.

"Ма Мисон гэдэг тусалж дэмжээрэй"

Хачирхалтай нь өглөө Жонвоны өмөөрсөн охин одоо надтай зэрэгцэж зогсон өөрийгөө танилцуулж байна. Түүнийг ч бас шилжиж ирсэн гэж хэн мэдэх билээ.

"Хэрвээ та нар санаж байгаа бол миний ярьж байсан тэтгэлгээр ирсэн сурагч"

Түүний цоглог хоолойны ардаас багш ийнхүү хэлэх бол сурагчдын инээмсэглэл арилж өнөөх Мисон ч бас толгой гудайлгасан харагдана.

Тэтгэлэг гэдэг үгийг сонссон хүүхдүүдийн нүүрний хувирал л энэ сургуульд зиндаа хийгээд ар гэрийн байдал хэр чухлыг илтгэх шиг.

"Заавал тэгж хэлэх шаардлага байсан юм уу багшаа?"

Их л танил хоолой...

Нэгдүгээр салааны хойно суух Жонвон ийнхүү хэлсэнд багш түүний өөдөөс үг сөрж чадсангүй.

Баячуудын сургуульд мөнгөтэй сурагч нар багш нараасаа илүү эрх мэдэлтэй. Тэгээд л болоо. Энэ сургуулийн талаар мэдсэн анхны үнэн минь энэ байсан юм.

Түүний үгэнд бүгд чимээгүй болох агаад Жонвон бидэн лүү тийм гэхийн аргагүй харцаар ширтэж байлаа. Гэхдээ түүний харц бидэн дээр бус хажууд минь зогсох Мисоныг чиглэж байсныг анзаарахдаа атаархал мэдрэгдэх нь хачин.

Хэсэг хугацааны чимээгүйг эвдэх мэт багш алгаа хоёр ташин, хоолойгоо засчхаад "Тэгэхээр, Мисон тэр хойно Бомгюгийн хажууд очоод суучих" хэмээн утсаа оролдон суух нэгэн лүү заасан нь нөгөө саарал үст байв.

"Би яагаад тэтгэлгээр ирсэн сурагчтай суух ёстой гэж? Түүний зиндаа биднийхээс доор гэдгийг мэдсээр байж. Багшаа та үнэхээр асуудалд ормоор байгаа юм уу?"

Өнөөх Бомгю утсаа ширтсэн чигтээ ийн хэлэх агаад сүүлийн үгээ урсгахдаа дээш өндийн багш луу хүйтнээр ширтэж байлаа.

Жонвон тэр хоёр яг л эсрэг туйлууд шиг юм. Хоёр талд хол суусан байх ч үг бүрээрээ ангийг удирдах мэт. Гэхдээ тэд нэгэндээ дургүй нь харцнаас нь тодхон мэдэгдэж байлаа.

"Тэгвэл, Ханыл Бомгюгийн хажууд. Харин Мисон... Хисыны хажууд?"

Яг л зөвшөөрөл эрэх мэт Жонвон луу харахад тэр юу ч дуугаралгүй цонх луу ширтсэн нь зөвшөөрч байгааг нь илтгэх шиг.

Мисон баярлаж буй нь илт мэдэгдэх бөгөөд томоо гэг чинь инээмсэглэсээр намайг мөргөх нь холгүй яван Жонвоны хажууд суусан юм.

Харин би багшийн заасан суудал дээр суух хүртлээ тэдэн лүү зогсолтгүй ширтэж байснаа өөрөө ч анзаарсангүй.

Яагаад юм бол?

Яагаад тэр Мисон гэгчийн оронд өөрөө байхыг хүснэ вэ? Магадгүй би санаа зовсон байх?

"Мисон түүний өвчний талаар мэдчихвэл яах вэ?" гэх бодол толгойд эргэлдэж эхлэхэд л би түүнээс хэт хамааралтай болчихсоноо анзаарсан юм.

Нэмэлт дүрүүд шархалж үлддэгийн адилаар би ч бас гуниглаж хоцрох болов уу? Эсвэл намайг шархлуулах нэгэн ч гарч ирэхгүй байж мэднэ. Учир нь би зүгээр л нэг дөрөвдөгч этгээд хийгээд нэмэлт дүр.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now