6 | Гурав дахь өдөр

359 69 4
                                    

Өнөө өглөө бусад өдрүүдээс ялгаатай нь хамаагүй ширүүн уур амьсгалаар эхлэх аж.

Дэлгүүр явчхаад ирэхэд зочны өрөөнд ууртай зогсох тэр болон хагархай шилэн дээр өвдөглөн суух дундаж насны эмэгтэйг би олж харсан юм.

"Миний юманд дураараа хүрэх хэрэггүй гэж хэлсэн байхаа?!"

"Намайг ү-үнэхээр уучлаарай. Дахиж ийм алдаа гаргахгүй болохоор... залуу эзэнтээ-"

"Намайг ингэж дуудахаа боль! Би бол И Хисын!"

Сандарч, түгдэчсээр ярих эмэгтэйн үгийг таслан намуухан хийгээд ширүүн дуугаар хэлэхэд өнөөх эмэгтэй уйлан, алгаа хавсарсаар ямар нэгэн зүйл хэлж байлаа.

Харин тэр уртаар санаа алдчихаад "Та халагдсан. Энэ бүхнээ цэвэрлэж дуусчхаад арилж үз!" газраар нэг тарсан шилний хэлтэрхийнүүдийг хөлөөрөө хөдөлгөн хэлэхдээ тэр инээж байсан юм.

Тэгээд түрийвчээ гаргаж ирэн дотор нь байх хэдэн дэвсгэртээ түүний дээрээс шидэж орхилоо.

Дахин нэг санаа алдан цааш явахдаа намайг анзаарсан бололтой толгойгоо гилжийлгэн хэсэг ширтээд "Яагаад гэрээр минь дүүрэн хог, новшнууд байгаа юм бол?"

Тэр бассан инээмсэглэл нүүрэндээ тодруулан хэлчхээд нааш бага багаар дөхөж байлаа.

Тэгээд нүүрээ минийхтэй нийлүүлэх шахам ойртож зогсоод "Чамд ч бас анхааруулчихъя! Миний зүйлд дураараа хүрсэн тэр үед чиний төгсгөл ирэх болно шүү"

Анх удаагийнх... хэн нэгнээс ингэж их айж байгаа нь. Хэлэх үггүй болтлоо сандарч байгаа нь бүгд анх удаагийнх.

Түүнийг өрөө лүүгээ орохоор цааш явахад л амьсгаа авахтайгаа болов.

Яг л танихгүй нэгэн мэт авирласан түүнийг гайхаж байгаа ч би буруутгаж зүрхэлсэнгүй.

Өвчнөөсөө шалтгаалан иймэрхүү зан гаргах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ л тэр арай хэтрүүлчих шиг боллоо.

"Баян айлын эрх хүүгийн жинхэнэ төрх энэ байх нээ" өөртөө ийн хэлчхээд одоо болтол уйлан суух эмэгтэй дээр очлоо.

Түүнийг хэн болохыг тодруулж асуувал зүгээр л гэрийг маань цэвэрлэхээр ирсэн үйлчлэгч байх бөгөөд санаандгүй цэцэгтэй ваарыг хагалсан нь ийм зүйл болоход хүргэсэн гэдгийг хэллээ.

Түүнд өөрт байсан бүх мөнгөө өгөн явуулчхаад буцан зочны өрөөнд ирэн эхнээс нь цэвэрлэхдээ гараа олон удаа исгэсэн ч надад хамаа байсангүй.

Өнөөдрийн Хисын гэгчийн бүдүүлэг үйлдлийн урдаас сөрж чадаагүй өөртөө уур хүрсэндээ л тэр байх.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now