26 | Хуурамч дүр

350 68 5
                                    

Өөрийгөө ч ойлгохоо больсон намайг олон асуулт дүүрэн үгсээрээ өөрийг нь ойлгохыг хүсэх юм.

Jungwon's POV

"Хисын ямар хэргээр?"

"Салцгаая!" Мисоныг гэрээсээ гарч ирэхэд нь үгийн зөрүүгүй ийн хэлэхэд тэр нааш гайхан ширтэж байлаа.

"Ю-Юу? Салцгаая гэсэн үү? Хисын чи чинь гэнэт яагаад байгаа юм бэ?"

"Зүгээр л салцгаая, Ма Мисон. Би дахиж чиний хуурамч төрхийг тэвчиж чадахгүй нь" нэгэн жигд хоолойгоор хэлж орхичхоод түүнийг тэнд нь орхин цааш явахад түүний үг намайг зогсоход хүргэв.

"Ханылаас болсон уу? Тэрний худал нулимс, хуурамч жүжигт нь итгэчихсэн болохоор надаас холдохоор шийдээ юу?"

"Худал гэвэл чи өөрөө Мисон. Чи намайг мэдээгүй гэж бодоо юу? Хоёр сарын өмнөх зургууд, өнөөдрийн цасан бөмбөлөг... чи бүгдийг нь санаатайгаар хийсэн гэдгийг, намайг Ханылаас холдуулах гэсэндээ энэ бүхнийг төлөвлөснийг чинь би мэднэ"

Түүний өмнө тулж очиход өөдөөс минь нулимстай нүд угтсан ч Ханыл л биш бол бусад нь надад хамаагүй мэт санагдах ажээ.

Мисоны нүдэнд гайхширал хийгээд санаа зовох харц зэрэгцэн гарч ирсэн ч тэр эцсээ хүртэл гүрийхээр шийдсэн бололтой гүнзгий амьсгаа аван ярьж эхлэв.

"Юу яриад байгаа юм? Тагсу... тэр зургуудыг зарлалын самбар дээр нааснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан шүү дээ. Гэтэл яагаад намайг үүнд гэнэт буруутгаад байгаа юм?"

"Худал ярих хэрэггүй, Мисон! Би чамайг түүний ард байсныг мэднэ. Дурлалдаа сохорсон нэгнийг ашиглан бусдыг зовоохдоо чи юу бодож байсан юм? Арай надаас хайр гээч зүйлийг хүссэндээ хийсэн юм биш биз? Тийм бол чи үнэхээр өрөвдөлтэй юм"

Сүүлийн хэдэн үгсээ ширүүн хийгээд тайвнаар урсгаж орхисонд Мисоны нүдэнд цийлгэнэсэн нулимс доош бөмбөрч эхэллээ.

Хатуу хийгээд шантаршгүй зангаа үгэндээ шингээн гаргахдаа тэр инээмсэглэж буй нь өнгөрсөн дэх намайг санагдуулах шиг.

"Тийм ээ, би өрөвдөлтэй. Хайртай нэгнээсээ халамж хүссэн би дэндүү эрсдэлтэй хийгээд шуналтай загначхаж. Гэхдээ намайг ийм болгосон хүн нь чи! И Хисын!"

Түүнийг тоолгүй дахин цааш явахаар зэхэх үед тэр шууд л намайг татан уруулаа миний уруул дээр нааж орхих нь тэр.

Ямар ч сэтгэл хөдлөл, догдолсон мэдрэмжгүй үнсэлт. Юу ч мэдрэгдэхгүй хоосон хийгээд танил орчин.

Ханылыг шүргэх төдийд мэдрэгддэг дулааныг, ойртох үед үүсдэг догдлолыг тэр надад үнсэлтээрээ ч мэдрүүлж чадсангүй.

Хүчээр шахуу түүнийг өөрөөсөө холдуулчхаад уруулаа хүчтэйхэн шиг арчив. Тэгээд түүнийг дахин хүргэхгүй гэсэн шиг ороолтоо дээшлүүлэн "Одоогоос эхлэн бид хамааралгүй хүмүүс. Зүгээр л нэг сургуульд сурдаг, нэг ангийн ширээний хамтрагчид. Бидэнд үүнээс өөр ямар ч холбоо хийгээд хосууд хэмээх тодотгол байхгүй. Ингээд бид дуусаж байна"

CHARACTER |Completed|Where stories live. Discover now