37 | Асуудалт өдрүүд

268 60 2
                                    

Үйл явдал хэтэрхий хурдан өрнөж буй нь магад төгсгөл ойртож буйг илэрхийлсэн байх. Гэхдээ энэ надад төгсгөл бус хоосон тэнгэрээс унах мэт зовлонт хийгээд гунигт өдрүүдийг л авчирсан юм.

Оройн хорин хоёр цаг болсон ч Сонхүн гэртээ ирээгүй байв.

Хүнтэй уулзана гэх шалтгаанаар өдөр сургуулиас салан явсан түүнд санаа зовохдоо утас луу нь залгасан ч авсангүй.

Түүний "Хүлээлгүй унтаж байгаарай" гэх үг толгойд цуурайтаж эхлэхэд л ядарснаа мэдэн түүн лүү мессеж бичиж орхичхоод өрөө лүүгээ орлоо.

Шөнө дундад гэнэт даарсандаа цочин сэрсэн ч танил нэгний үнэр, бэлхүүсээр мэдрэгдэх дулаанд Сонхүныг гэж мэдэн санаа амрав.

"Хэзээ ирсэн юм?"

"Дөнгөж сая л" тэр даарсан бололтой багахан чичирхийлсэн хоолойгоор хариулах аж.

"Хэнтэй уулзсан болоод ийм сул хоолойтой...?"

"Ээж... ээжтэй уулзсан юм. Цэвэрлэгээ хийдэг өдөр өвөө ээжийг надтай уулзах хүсэлтэй байгааг хэлсэн. Тэгээд л өнөөдөр..." нүдээ аньсан чигтээ ярихдаа үгээ дуусгалгүй чимээгүй болчихсонд нь зүгээр л түүнийг тэвэрлээ.

"Унт даа, чи их ядарсан бололтой. Маргааш надад ярьж өгөөрэй"

"Ойлголоо, сайхан амраарай" тэр хацар дээр минь зөөлөн үнсчхээд шууд л унтаад өгөв бололтой жигд амьсгалах нь сонсогдоно.

Ээж гэх тодотголтой нэгэн хүн бүрд хамгийн чухал нэгэн байдаг нь гарцаагүй. Би хүртэл ээжээсээ олигтой хайр авч байсан удаагүй ч үзэн ядаж чаддаггүй минь үүний хамгийн том жишээ биз.

Харин Сонхүн... түүний хувьд ээж гэх хүн тийм ч их хүндтэй байр суурийг эзэлдэг нэгэн мэт санагддаггүй ч удаан уулзаагүй ээжийгээ хараад толгой дахь дурсамж нь сэргэж, үгээр илэрхийлж чадахааргүй мэдрэмж сэтгэлд нь мэдрэгдсэн нь тодорхой.

Миний нойр хүрсэнгүй. Хэтэрхий их төсөөллөөсөө болоод үүр цайхын алдад унтсан ч...

Сүүлийнх гэдгээ мэдсэн мэт шөнөжин халуун элчинд нь нозоорч, биед мэдрэгдэх дулааныг нь нэг бүрчлэн мэдрэн хэний ч анхаарлыг татах царайлаг төрхийг нь харж, амьсгал бүрийг нь алдалгүй сонсож хоносондоо баяртай байна.

--

"Энд юу болоод байгаа юм?!" хэн нэгний зандарсан хийгээд уцаартай хоолойгоор цочин сэрэхдээ би төсөөлөөгүй нэгэнтэй харц тулгарч орхисон юм.

Хисын аль хэдийн босчихсон байх агаад яг л намайг хамгаалах мэт гараа урд минь байрлуулсан харагдана.

Тийм ээ, тэр ирчхэж. Хойд эцэг гэх нэгэн эргээд ирчихсэн байна.

CHARACTER |Completed|Where stories live. Discover now